Завсрын үзэгдэл буюу Засгийг таамаглах 30 хоног
2017-09-14

 

Завсрын Засгийн газартай байх нь ажлыг цалгардуулж, хариуцлагыг алдагдуулдаг.  Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж, үүрэг гүйцэтгэгчээр үргэлжлүүлж байгаа энэ ороо бусгаа цагт нийгэм, эдийн засаг савлагаатай байна.

 

Яам, тамгын газар, төр захиргааны байгууллагуудын ажил цалгардаж, дараагийн Засгийн газрыг байгуулагдтал цагаа бүртгүүлсэн, цалинтай амралт эдэлцгээж байна.  Энэ нь төрийн албаныхны буруу  биш дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй. Дээрээс чиглэл өгөхийг хүлээсэн хэсэг аль ч төрийн байгууллагад байдаг.

 

Хүйтний ам наашилж хөхүүрийн ам цаашилж байгааг өглөө,  оройдоо тэнгэр хангай хэлээд л байгаа.  Тиймээс ургац хадлан хураалт, өвлийн бэлтгэл ажлыг хангахаар цаг нартай уралдан ажиллаж, өдөр тутам мэдээлж байх цаг үе.  Гантай зуны ургац муу байгааг төр, засгийнхан ярьж байгаа ч өвлийн бэлтгэлийг явцын талаар мэдээлэл дулимаг л байна.

 

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд эдийн засаг 5.3 хувийн өсөлттэй гарсан гэх тоон үзүүлэлт байгаа. Гэвч энэ эерэг үзүүлэлт  хөрсөн дээр бууж, иргэдэд мэдрэгдээгүй, эдийн засаг хямралтай, иргэдийн амьжиргаа дээшилсэнгүй. Уг нь шинэ төр, засаг эдийн засгийг сэргээж, төсвийн сахилга батыг сахихаар ОУВС-гийн өртгөсөн хөтөлбөрт хамрагдсан. Гурван жилийн хугацаатай хэрэгжих энэ хөтөлбөр батлагдаад эхлэл төдий байгаа.  Энэ хуваарийн дагуу  ОУВС-гийн дараагийн санхүүжилт орж ирэх ёстой.  Гэвч Засгийн газрыг огцруулсан асуудалтай холбогдуулан ОУВС Монголын асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаа мэдэгдээд талаар мэдээлэл газар авлаа.  Гэхдээ албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар  ОУВС-ийн захирлуудын Зөвлөлийн ээлжит хуралдааныг энэ  сарын 25-ны өдөр товложээ. Харин ОУВС-гийн Монголыг хариуцсан суурин төлөөлөгч Коши Мате албан тушаалаасаа өөрчлөгдөж, энэ сарын нэгнээс эхлэн  ОУВС-ийн Бүс нутгийн асуудал хариуцсан газрын Ази номхон далайн судалгааны хэлтсийн захирлаар томилогдсон байна. Тиймээс манай талыг хариуцсан шинэ эрхэм томилогдох бололтой.

 

Цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэж УИХ дахь сөрөг хүчин АН-ын бүлгээс ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, Засгийн газраа байгуулах шаардлагыг УИХ-д өргөн бариад байна. Үүнтэй зэрэгцээд энэ оны төсөвт тодотгол хийж, хүүхдийн мөнгөний санхүүжилт, концессийн гэрээг эргэн харж, шийдвэрлэх ёстой гэж сөрөг хүчин үзэж байгаа. Учир нь хүүхдийн мөнгөний санхүүжилтийг сонгуулийн үеэр  төсвөөс гадуурх эх үүсвэрээр хийсэн. Мөн концессийн гэрээгээр хийгдэх ажлыг эхлүүлэхгүй бол хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт зогсонги байдал байгаа.   Эхний цас орохтой зэрэгцээд улирлын онцлогоос шалтгаан бүтээн байгуулалтын ажил зогсонги болно гэдгийг сөрөг хүчин мэдэгдэж байгаа.

 

Эрх баригчид сөрөг хүчний шаардлагыг  хүлээн авч, ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах ч гонжийн жоо бололтой. Учир нь эрх баригчид МАН-ын бага хурлаа энэ сарын 25-нд хуралдуулахаар  Удирдах зөвлөлийн хурлаараа товлолоо. МАН-ын Удирдах зөвлөлийн  хуралдаанаар намын дарга нь Ерөнхий сайд байх шийдэлд хүрчээ. Тиймээс энэ бага хурлаар  намын даргын томилогоо ч явагдах нь.  Шинээр томилогдох Ерөнхий сайдыг Их хурлаараа  намын даргад батламжлах аж. Харин МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Ерөнхий сайдад  У.Хүрэлсүх, Ц.Нямдорж нарын нэр яригдсан сурагтай.   Удирдах зөвлөл дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх эрхмээ бага хуралдаа оруулж ирнэ.  Эх сурвалжийн мэдээлж байгаагаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр Удирдах зөвлөл нь  шийдсэн  албан бус мэдээлэл байна. Хэрвээ хотын фракцынхан дэмжвэл Ц.Нямдоржийг бага хурлын гишүүдийн дэмжлэгийг авч чадна. Учир нь хотын фракцынхан бага хурлын гишүүдийн дийлэнхийг бүрдүүлж байгаа. 

 

Хуулиараа Засгийн газрыг огцруулснаас хойш 30 хоногийн дотор дараагийн Засгийг томилдог. Тиймээс эрх баригчид сөрөг хүчний шаардлагыг үл тоон,  анхны цастай уралдан, намрын чуулганаар шинэ Засгийн газраа байгуулж их ажилдаа орох нь. 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ЗГ-аа хурдан байгуулж 60 тэрбумынхныг зайлуулаад өгөөч жирийн биднийг хэтэрхий дээрэлхэж доромжилж байна шүү.
2017-09-15
Төр:
Хувийн малынхаа өвс хадлан тариа будаагаа хурааж бэлдэхэд энэ ЗГазар ямар хамаа байна. Хүний хувийн юманд чи санаа зовоод яах вэ Энхлэн.Энэ доорх юмбичсэн ардчилалд дургүй малуудад хэлэхэд чи бол жинхэнэ мал илжиг юм
2017-09-15
Зочин:
Хэн тохирох юм. Нямдорж массд хулээн зевшеерегдсен зангарагтай шудрага хуншуу. Туунийг эсэргууцэгчид долдогууд
2017-09-15
Зочин:
У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Бас урвагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг МАН, МАХН болгож хагалан бутаргасан. Одоо тэрээр МАН-ыг хагалан бутаргахаар үхэн хатан зүтгэж байна. Хүн ардаа, улс төрчдөө болгоомжлогтун!!! Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна.
2017-09-14
Зочин:
Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.
2017-09-14
Зочин:
Манай ерөнхийлөгчид, ерөнхий сайдууд, УИХ-ын эрхэм гишүүд, ард түмэн нийтээрээ Ардчилал хэмээх хорны мансууралд 1990 онд орсон бөгөөд энэ нь хулгана хулганы хор идсэнтэй ав адилхан юм. Учир нь Ардчилал хэмээх энэ хүчтэй хоронд дэлхийн томоохон бар улсууд Америк, Европ, Орос, Япон гэх мэт бүгдээрээ хордсон бөгөөд түүний хажууд Монгол улс бол жижигхэн хулгана л юм. Бид юунд хордсондоо ч мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй самуурчихсан, элийрчихсэн явна. Самуурч элийрчихсэн учраас бид ардчилал, даярчлал, ардчилсан чөлөөт сонгууль, чөлөөт зах зээл, хувийн өмч, төр муу менежер, залуу улс төрч, жендерийн тэгш эрх, прагматик сургалт, гуравдагч хөрш, хүний эрх, гадаадын хөрөнгө оруулалт, төрийн гурван өндөрлөг, сөрөг хүчин, Засгийн газрыг огцоруулах, УИХ-ыг тараах гэж солиорч хашгачсаар явна.
2017-09-14
Зочин:
Дэлхийн улс орнууд гайт Ардчиллын хоронд бүрэн хэмжээгээр мансуурчээ. Дэлхийн суут ухаантнууд фашизмаас ч илүү аюултай Ардчилал хэмээх энэ гайт хорны мансуурлыг эмчлэх эмийг зохион бүтээхээр эрчимтэй ажиллаж байна. Хүн төрөлхтөн ойрын жилүүдэд Ардчиллын хорыг дарах эм гаргаж авах нь лавтай.
2017-09-14
Зочин:
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.
2017-09-14
Зочин:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.
2017-09-14
Зочин:
НЯМДОРЖИЙГОО ЕРЕНХИЙ САЙД БОЛГОХООР ХУРЭЛСУХ ЯВНАА
2017-09-14
Zochiin:
Ц.Нямдорж ерөнхий сайд болохгүй байлгүй дээ. УИХ-ын дарга байсан хүн шүү дээ. Тэгж доошоо орохгүй байх гэж бодож бхйна. ЗАНГАРАГ гэж нэг юм байх байлгүй дээ.
2017-09-14
gorj:
Surug khuniikhee ugiig sonsdog baisniig AN ugui khiisen Dee.Odoo ANiin zugees yuch kheleed nemergui Dee.27 Jil AN in zamaar yavaad uls oron zambraagaa deer,doorgui aldlaa daa.Namiin darga n ikh khurLiin darga baij bolno geed baisan AN uusuduu zadraad,MAN zadraad,uls oron dampuuraad,ard irged ulsuud duuslaa daa...
2017-09-14
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
2017-09-14
Tusviin mungu hemney:
Hiirhel nyamaa Guai, zodoon ch Suhee nar tohirohgui ee, odoo new zasag ded said gj twitter ch Naraa, avch hay tgd heltsiin Darga Naraa tsuul yamdad bur albanii darga bdg 2 hunii deer l neg darga yu gsn ug ve? Tusviin mungu
2017-09-14
Иргэн:
Энэ хоёр хүний аль нь ч тохирохгүй ээ. Намд байх ч ёс суртахууны боломжгүй гэдэг н.ь сүүлийн үеийг алхамаас нь тодорхой харагдлаашдээ.
2017-09-14
Зочин:
Хэн тохирох юм. Нямдорж массд хулээн зевшеерегдсен зангарагтай шудрага хуншуу. Туунийг эсэргууцэгчид долдогууд