Пхеньян дахин Япон руу пуужин харвалаа
2017-09-15

Хойд Солонгос өнөөдөр орон нутгийн цагаар 6.57 цагийн орчимд Японы Хоккайдо арлыг давуулан пуужин харвасан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Уг пуужин 3,700 км орчим зам туулаад Номхон Далайн усанд унасан талаар Пентагоны хэвлэлийн албанаас уламжжлав.

 

Пхеньяныг пуужин харвах үед Японы эрх баригчид  уг пуужинг замд нь устгах арга хэмжээ аваагүй бөгөөд харин “J-Alert” түгшүүрийн системийг 12 мужид ажиллуулж, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг уриалсан байна.

 

Пхеньян өнгөрсөн сарын 29-нд түүхэндээ анх удаагаа Хоккайдог давуулан пуужин харвасан билээ. Мөн энэхүү туршилтаас хоёр өдрийн дараа зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
AHU jijig ulsuudiig samaraad duuslaa.
2017-09-18
Зочин:
энэ цуснууд пуужин харвасаар байгаад далайн усыг ширгээнэ шүү айн
2017-09-15
Zochin:
Mundag yumaa uuruu uuriiguu meddeg hynii amaar yavahgyi tusgaar togtnoson uls gedgee haruulj baina
2017-09-15
!:
Ene erguunuudiig neg hashraagaad egdeg aawiin huu baina uu Delhiid zanalhiileed bailgaad baih uu ! Estoi boldogson bol utaa gartal AMBAARDAHSAN zolgiig huhai !
2017-09-15
зочин:
дахиад харвасан юмуу, яагаад япон руу дандаад харваад бнаа. өөр газар бхгүй юмуу энэ дэлхийд чинь
2017-09-15
Зочин:
Мундаг бнаа Хойд Солонгос. Юм болгон Америкийн эрх ашигт нийцэж дээрмийн дэглэм тогтох албагүй биздээ.
2017-09-15