Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно
2017-09-15

Сангийн дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Булгантуяагаас зарим зүйлийг тодрууллаа.

 


-Манай асуудлыг хэлэлцэх ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн хуралдаан  хойшлогдсон талаар Сангийн яаманд ямар нэг мэдээлэл ирүүлсэн үү?


-Одоогоор бидэнд энэ талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй байна. 


-ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрийн хүрээнд  орж ирсэн санхүүжилтийг юунд зарцуулсан бэ?


-Хөтөлбөрийн хүрээнд одоогоор 138 сая ам.доллар байгаа. Төсөв их алдагдалтай байгаа. Төсвийн алдагдлыг санхүүжүүлсэн.


-Хөтөлбөрийн хүрээнд одоо хичнээн хэмжээний санхүүжилт хийгдэх бол?


-Одоо нийтдээ 3.3 тэрбум ам.доллар орж ирнэ. Үүний тал хувийг төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр байгаа.  Нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг сайжруулах төсөл  хөтөлбөр. Үлдсэнийг нь төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зарцуулна. Төсвийн алдагдлаа санхүүжүүлэхгүй бол төрийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж чадахгүйд хүрнэ. Сургууль, цэцэрлэгийн багш нарын цалинг нэмэх нь битгий хэл тавьж чадахгүй нөхцөлд хүрнэ.

 
-Энэ оны төсөвт тодотгол хийхээр байгаа. Тодотголыг хэзээ өргөн барих бол?


-Төсвийн тодотголыг өргөн барих хуулийн хугацаа нь өнөөдрөөр дуусгавар болно. Тиймээс өнөөдөр төсвийн тодотголыг өргөн барина. 


-Тодотголд ямар зүйл тусгагдсан бэ?


-Сангийн яам одоо санал хүргүүлж байна. 


-Ерөнхийлөгчийн сонгуулиар хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгохоор болсон. Цаашид үргэлжлүүлэн олох уу?


-Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно. 


-Олгогдоогүй саруудынхыг нь яах вэ?


-Нөхөн олгоод явна. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Дэд сайд аа, Өөрөө Үнэн яриад байна уу, Эсвэл Сайд Чойжилсүрэн чинь Худлаа яриад байна уу, Сайд чинь саяхан ТВ-ээр ярихдаа энэ ондоо Хүүхдийн мөнгө өгч чадахгүй ээ, ОУВС Санхүүжилтээ зргсоосон, Төсөвт тусгагдаагүй гээд яриад зогсож байсан шүү дээ, Гэтэл танай МАН Төсвийн орлого урьд байгаагүйгээр давж биеллээ гээд байцгаасан тэгээд одоо яачихав, Огцронгуутаа алдагдалтай болсон гэж байдаг, Та хэлж ярьж байгаа чинь ч дээ, Дандаа Гэмт хэрэгтэнгүүд шиг барин тавин юм ярих юм даа,
2017-09-16
Зочин:
Бяцхан улс төрчидийн солиорол хэрээс хэтэрлээ...
2017-09-15
Зочин:
Бяцхан улс төрчидийн солиорол хэрээс хэтэрлээ...
2017-09-15
Anhbayr:
Heze oroh be
2017-09-15
fff:
ene neg ulugchin hutsaj hanahguimaaaa, amand n boooov umhuuuul, unachhsan huuhen bj
2017-09-15
уран:
өглөгийн эздэд баярлалаа
2017-09-15
irgen:
2015 onii 12 saraas hoish avaagui hyyhdyyd yah ve? Ogohgui yumuu
2017-09-15
any:
Hezeenee hvvhdiin mongo ogoh ym bol doo
2017-09-15
Зочин:
Нөгөө төсвийн орлого урьд байгаагүгээр давж биеллээ гээд байсан яахаараа долоо хоногийн дотор алдагдалтай болчихвоо. Огцорчихсон улсууд хүүхдийн мөнгийг ч яахав дараагийн ЗГ руугаа чихээд орхиж байгаа биз.
2017-09-15
зочин:
ашгүй дээ баярлалаа
2017-09-15
Zochin:
Hezeenees huuhdiin mongo olgogdoh we
2017-09-15