Эмч нар цалин нэмэхгүй бол ажил хаяхаа мэдэгдлээ
2017-09-15

Гэрэл зургийг MPA.MN

 

Монголын эрүүл мэндийн ажилтаны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Улсын нэгдүгээр төв эмнэлгийнт (УНТЭ) үйлдвэрчний эвлэлийн хорооноос эмч, эмнэлгийн ажилтануудын цалинг нэмэгдүүлэх, эмч мэргэжилтнүүдийн ажлын ачааллыг бууруулах талаар мэдээлэл хийлээ.

 

Энэхүү хэвлэлийн бага хуралд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар, тус холбооны дэд дарга Ч.Нарантуяа, УНТЭ-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, их эмч Д.Цэцгээ, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дарга төв эмнэлгийн үйлдвэрчний хорооны дарга, их эмч Б.Энхсайхан, Улсын гуравдугаар төв эмнэлгийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, их эмч С.Туяа, нийслэлийн Түргэн тусламжийн төвийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, их эмч Г.Наранжаргал болон үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд, эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөл оролцлоо.

 

Тэд хэвлэлийн хурлын үеэр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хувьд бүх шатны эмнэлгүүдэд 10-55 хувь хүртэл орон тооны дутагдалтай буюу нэг эмч, сувилагч 2-3 хүний ажлыг хийж байна. Мөн эмч, эмнэлгийн ажилтнууд цалин орон тооны хомсдлоос үүдэн эмч нарын ажлын ачаалал ихсэж, ажлын чанарт нөлөөлж байгааг онцоллоо.

 

Энэ үеэр Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар “Монгол улсын гурван сая хүн амд 3244 эрүүл мэндийн байгууллага, 47429 ажилтан, үүнээс 9562 их эмч, 11357 сувилагч, 7422 эмнэлгийн мэргэжилтэн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Эдгээр ажилтнуудын олонхийг эмэгтэйчүүд эзэлж байгаа.  Өнөөдрийн байдлаар их эмч нар сардаа 558559-634912, сувилагч нар 405200-471814 төгрөгийн цалинг авч байна. Энэ цалин сүүлийн 2014 оноос хойш огт нэмэгдээгүй байна.  Тиймээс эмч, эмнэлгийн ажилтны цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхэд шаардагдах төсвийг 2018 оны төсөвт тусгаж шийдвэрлэх тухай шаардлагыг УИХ, Засгийн газар, ХНХЯ, Сангийн яам, ЭМЯ-нд эрүүл мэндийн салбарт ажиллаж буй 20000 хүний гарын үсгийн хамт өнөөдрөөс таван хоногийн хугацаатай хүргүүлж байна. Энэхүү шаардлага шийдэгдээгүй тохиолдолд хөдөлгөөн өрнүүлж, ажил хаялт зарлана ” гэлээ.

 

Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Г.Наранжаргал "Эмч, эмнэлгийн ажилчид бол өндөр хариуцлага, нарийн ур чадвар шаардсан хөдөлмөраг. Өнөөгийн эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшил бол эмч, мэргэжилтнүүдийн хичээл зүтгэлийн үр дүн. Бидний ажлыг төр засаг үнэлж, ажлын ачаалалд тохирсон цалин хөлсийг олгож чадахгүй байгаа нь харамсалтай байна. Тиймээс эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлсэн бодьтой арга хэмжээ авч өгөхийг шаардаж байна" гэв.

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
10 jil ur zeel tavj surguulid suraad tugsuj garaad 500 myangan tugrugnii tsalin avna, getel us turchid 4 jil suraad tugsuud l 2 say tsaaailbal shuud uls turd orj 18 say tugrugnii tsalin avaad golno, ene. 2 hunii hen n ard tumend heregtei bn, teheer emch n heregtei bizdee, noir hoolgui udurjin hun uzej esvel shilbee havagnatal hodoodoo sharhaltal hooson hodoodtoi hagalgaa hiij zogsdog shuu emch nar, timees tsaling n bagadaa 2 say bolgii
2017-09-21
зочин:
Эмч нараа эхлээд Өргөсөн тангарагтаа Үнэнч байж Өвчтөнөө ялгаварлахгүй, Хүнд суртал гаргалгүй, Гар харж Төрөх гэж буй Эхчүүлыг тарчлаалгүй өндөр хариуцлагатай ажмллах хэрэгтэй байна аа, Хэдхэн Хариуцлаггүй Эмч нараас чинь болж үе үе Салбарын чинь нэр хүндийг унагаагаад байх юмаа Алдаа дутагдал, хариуцлагаа дээшлүүлээ, Ардын Багш нартай Бүү барьцаа, Ямарч Багшаа дээдэлж хүндэлдэг байхад Эрүүл мэндийхэн Та бүхэн эдэнтэй Барьцаж л байдаг, Ичмээр юмөө
2017-09-16
Зочин:
Цалингаа нэмэхгүй байж доллараа өсгөөд дагаж хүнс барааны үнэ өсөөд байна. 1 жил 3 сарын өмнө доллар 1900 төгрөг байсан. Одоо 2500 төгрөг. Хэдэн банк нь ченж болсон.
2017-09-16
Зочин:
Цалингаа нэмэхгүй байж доллараа өсгөөд дагаж хүнс барааны үнэ өсөөд байна. 1 жил 3 сарын өмнө доллар 1900 төгрөг байсан. Одоо 2500 төгрөг. Хэдэн банк нь ченж болсон.
2017-09-16
Зочин:
Цалингаа нэмэхгүй байж доллараа өсгөөд дагаж хүнс барааны үнэ өсөөд байна. 1 жил 3 сарын өмнө доллар 1900 төгрөг байсан. Одоо 2500 төгрөг. Хэдэн банк нь ченж болсон.
2017-09-16
Эрхэм:
Энэ албан тушаал эрх мэдэлд очсон мал тэнэгүүд өвдөхгүй үхэхгүй юмшиг аашлаах юмдаа .Дэлхийн тэргүүн баян бурханы оронд залрахдаа Стеб Jobc танд юу гэж хэлсэнийг та мэдэхүү малаа
2017-09-15
irgen:
Dendyy baga zalin,,,!!!! er ni iim tortei baigaad yanaa
2017-09-15
irgen:
yu ve, emch suvilagch nar dendyy bag zalintai um baina shdee,,,,,ene tord er ni ajlaa meddeg hyn baidag umuu , ugui yu ???? Temz temz, er ni ganz emnelgiinhen bish byh hyreend zalin nemeh heregtei !!!
2017-09-15
irgen:
yu ve, emch suvilagch nar dendyy bag zalintai um baina shdee,,,,,ene tord er ni ajlaa meddeg hyn baidag umuu , ugui yu ???? Temz temz, er ni ganz emnelgiinhen bish byh hyreend zalin nemeh heregtei !!!
2017-09-15
Bi:
Mongoliin emch nariin calin Arai heterhii baga,barag ANU iin emchiin 1 udriin 2-3 uvchtunii I Caling 1 sar guriij baij avah yumaa! Ecsiin ecest Mongol hunii hamgiin gol eruul mend iim hemjeegeer unegui bolsniig haruulj baina.Deeguur ulsuud ni Idej uugaad Gadaadruu ochood emchluulchih uchir toohgui baihgui yudaa.Engiin Irged Hurtel Emch nariin Caling nemejed hamtarch temceh heregtei.Eruul Mendee unetei bolgoy gevel emch nariin Caling dor hayaj 3 say bolgoh heregteishdee !
2017-09-15
Зочин:
БҮГДЭЭРЭЭ АЖЛАА ХАЯАЯАААААА
2017-09-15
зочин:
дэмжиж байна
2017-09-15
Зочин:
зүйтэй ажил хая. цалингаа нэмүүл. Энэ зөвхөн эмч нарын цалин биш Монгол хүний эрүүл мэнд, амь нас хэт үнэгүй байгаа байдал шүү дээ. Монгол хүний эрүүл мэнд үнэлэмж өндөр байх ёстой
2017-09-15
Зочин:
nuguu bagsh nar ajil khayakh yasan be?
2017-09-15
зочин:
эхлээд өөрснийхөө Хариуцлагаа дээшлүүл, Төрөхийн Эмч нар гар харахаа болих хэрэгтэй
2017-09-15
sanaa zovogch:
Yanaa ajil hayj baih hoiguur ni l huni ami bitgii suideesei dee
2017-09-15
иргэн:
хувийн эмнэлгүүддээ амбулаториор эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг болгож, хэвтэн эмчлүүлэгчдийн зардлыг нь эрүүл мэндийн даатгалаас адил төлдөг болбол улсын эмнэлгүүдийн ачаалал эрс буурна . хувийн эмнэлгүүдэд сайн эмч сувилагч мэргэжилтнүүд орчин үеийн тоног төхөөрөмжүүд улсынхаас ч илүү байгаа,эрүүл мэндийн даатгалаар санхүүжих бүрэн эрхийг нь хуульд заасны дагуу олгоод эхэлвэл хувь хүмүүсээс авах тариф нь хүртэл буурах юм энэ ч ойлгомжтой ч гэсэн ингэж шийдэхгүй л юм эрүүл мэндийн даатгалын шинэ хууль хэрэгжээд эхэлвэл энэ зөрчлүүдээс гарна ,
2017-09-15
Зочин:
Эмч нар зөв багш нарыг бодвол хүний амь хариуцаж ажиллаж байгаа хүмүүс нэмэх нь зөв тэмцэх нь зөв байхаа
2017-09-15
зочин:
Эмч нараа эхлээд Өргөсөн тангарагтаа Үнэнч байж Өвчтөнөө ялгаварлахгүй, Хүнд суртал гаргалгүй, Гар харж Төрөх гэж буй Эхчүүлыг тарчлаалгүй өндөр хариуцлагатай ажмллах хэрэгтэй байна аа, Хэдхэн Хариуцлаггүй Эмч нараас чинь болж үе үе Салбарын чинь нэр хүндийг унагаагаад байх юмаа Алдаа дутагдал, хариуцлагаа дээшлүүлээ, Ардын Багш нартай Бүү барьцаа, Ямарч Багшаа дээдэлж хүндэлдэг байхад Эрүүл мэндийхэн Та бүхэн эдэнтэй Барьцаж л байдаг, Ичмээр юмөө
Иргэн:
Зүйтэй...ингэх цаг нь болсон
2017-09-15
Зочин:
хамгийн хахууль авч хүний амийг мөнгөний нүхээр хардаг хүмүүс шүү дээ эмч нар зэрэг бага сувилагч асрагч,бага тушаалын ажилчид харин цалин бага байж болох юм
2017-09-15