МАН-д өгөх СУРГАМЖ
2017-09-16

 

Дарангуйллын тогтолцооноос ардчилсан тогтолцоо руу шилжсэн гурван тохиолдол тутмын нэг нь бүтэлгүйтэж өмнөхөөсөө ч дордсон тухай судалгаа байдаг. Үүний жишээ нь олон доо, хамгийн сүүлийнх нь гэхэд Кадафийг унагаачихаад одоо шал дордсон нэг улс байна. Ер нь ингэж дорддогийн олон шалтгаан бий, гэхдээ хамгийн гол шалтгаан нь шинэ ардчилагчид ялсныхаа дараа өмнөх тогтолцооны үед эрх барьж байсан нийгмийн элит хэсэг рүүгээ хариуцлах тооцох гэж оролцох, тэдний хувийн эрх ашиг руу шууд халдаж, хөрөнгийг нь хураах, хорьж яллах зэрэг оролдлого үзүүлснээс болдог аж.

 

Юманд наанатай цаанатай хандахын чухлыг монголчууд бид сургадаг. Өмнө тогтолцоонд буруу, бурангуй зүйл олон байсан ч нэгэнд ардчилал руу шилжиж амжилтанд хүрсэн л бол орхих ёстой байдаг юм болов уу даа. Тэгээгүйнхээ төлөө харин ч унтаж байсан луугаа сэрээж өмнөх тогтолцооны элитүүд болох хамгийн их хөрөнгө чинээтэй, санхүүгийн бяр тэнхээтэй, магадгүй зарим улсад цэрэг зэвсгийн нөлөөтэй тэр бүлгийг өөрсдөө шинэхэн, хэврэг байгаагаа мэдэлгүй хариуцлага хүлээлгэх гэж оролцох нь тун аюултай байна.

 

Манай харин харьцангуй тэр гуравны нэг хэсэгт орчихоогүй азтай шүү. Хааяа мэр сэр хүмүүс 90 оны ардчиллын дараа тухайн үеийн МАХН-ыг татан буулгах ёстой байсан юм гэх зэрэг хүнд хүнд юм ярихтай таарч л байдаг. Тэр яахав. Ер нь өмнөхрүүгээ хэт дайрах, туйлшрах нь сайн үр дүнг авчирдаггүй бололтой. Ирландын террорист бүлэг АиАрЭи олон л халдлага үйлдэж байсан. Гэхдээ тэд өнөөдөр Шиан Фенн тэртэй улс төрийн нам болчихоод л төрийн эрхийг барилцаад явж байгаа. Тэднийг зэвсгийг нь хураалгаад улс төрийн соёлт өрсөлдөөнд оруулж чадсан нь харин ч том амжилт. Тэднийг террорист бүлэг гэж зүхээд, туйлширч байснаас өөрчлөлтийг нь хүлээн зөвшөөрч тогтвортой байдлыг бий болгосон нь хав дээр л дээ. Дээрх хандлагыг бид өөрсдийн улстөрлүүгээ оруулаад нэг харъя.

 

Зарим нь МАН-ыг бүхлээр нь цэвэрлэе, мөнгө төгрөгтэй холбогдсон тэр улстөрчдийг бүгдийг нь улс төрөөс арчия гэж дуугарч байна лээ. Ай юу л бол…! Эрсдэлтэй л байх. Тэрний оронд өнөөдрийн статус квотоо хадгалаад өөрчлөлт, шинэчлэлийг алгуурхан яст мэлхий шиг хийсэн нь намдаа болоод төрдөө хэрэгтэй дээ. Тогтвортой байдал гэдэг бол хамаг бүхний үндэс гэдэгтэй маргах эх оронч үгүй байлгүй.

 

Сүүлийн УИХ-ын сонгуулийн дараа МАН нэг том буруу шийдвэр гаргасан нь намын лидерүүдээ кабинетдээ оруулаагүйнх. Намын лидерүүд чинь кабинетэд биш чуулган дотор байхад чинь засаг нь яаж тогтвортой байх вэ дээ? Засгийн газраас оруулаад ирсэн бодлогыг нь бүлэг дээр унагаадаг, Засгийн газар шийдвэрээ эргэж буцдаг байдал нь үүнээс л үүдэлтэй.

 

Бүлэг дээр, байнгын хороон дээр сайд болж чадаагүй зантгар амьтад өөдөөс нь хараад сууж байгаа юм чинь. Хэрэв дараагийн МАН-ын Засгийн газар урт хугацаанд тогтвортой ажиллая л гэж байгаа бол намын лидерүүдээ засагтаа оруул. Давхар дээл, дан дээлээ энэ удаад түр хойш нь тавьсан нь дээр.

 

Тэртээ тэргүй 65 гишүүнтэй МАН энэ удаадаа өөрсдөө сөрөг хүчнээс дутахааргүй парламентын хяналтаа тавиад явчихна. Тиймээс давхар дээлтэйгээ байхад гэмгүй. Олонх болсон намын гишүүд арайхийж 50 хувь давж байгаа тийм парламентад бол харин давхар дээлгүй байсан нь дээр. Хоёрт, МАН-ын одоогийн дарга 2006 онд анх ерөнхий сайд болохдоо баахан энд тэндэхийг легонеруудыг багтаа авчихсан. Өөрт нь тун бага эрх мэдэл байсан, нөгөө хэд нь зөрж давхиад, үгүй бол засгийг нь унагачих гээд. Саяны удаа өмнөх алдаанаасаа нэлээн том сургамж авч байна гээд легонергүй зөвхөн өөрийнхөө гэсэн хүмүүсээр багаа бүрдүүлчихсэн. Тэр бас нөгөө туйл нь. Өөрийн намын лидерүүдээ кабинетийн гадаа үлдээчихсан. Тэгэхээр яаж намынхаа дэмжлэгийг авах вэ дээ. Тэгэхээр одоогийн байгуулагдах шинэ Засгийн газар энэ хоёрын балансыг тааруулж хүнээ томилохгүй бол урт настай харагдахгүй л байна. Ер нь төрийн ажил чинь явж явж зөв хүнээ томилох эсэхээс маш их шалтгаалдаг юм.

 

У.Бадрах

Shuud.mn
Сонин хачин
МАН-ЫН ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ ТАРХИ УГААГЧ БАЙНА ДАА,,ХЭХЭ,,,ЧИ НОВШ ГЭЖ
2019-09-17
гутрал:
Намуудын хуулиа шинэчлэхгүй бол юугаар ч угаагаад яаж ч зүлгээд цэвэршихээ өнгөрсөн намуудддоо
2017-09-18
Зочин:
jinkhene mongolyn tuluu tsewer mongol khun l yawna , naad erliiz dargaasaa khurdan sal . tegji bayji ene eldew awilga , muu muukhay sanaa chini alga bolnoo,
2017-09-17
зочин:
мэдлэг чадвар гэдэг хамгын чухал үзүүлэлт боловсон хүчний томилгоонд эхлээд хардаг шалгуур үзүүлэлт байдаг дэлхийн жишигэй сайн сургууль төгсөнө гэдэг бол тэр хүний толгойд олон төрлийн шинжлэх ухааны мэдээлэл хуримтлагдсан байж таараа аливаа асуудалд хандахдаа арай холыг харана биздээ боловсрол нимгэн хүн төрийн өндөрлөгт гарахаар ямар ойрхон харж сэтгэж байгааг бид амсаж эхлээд байгаа юм бишүү тийм учраас ядаж хоёр гурван хэлээр мэдээлэл авч чаддаг боловсон хүчнүүдээ дэмжмээр байна даа намаа тоохгүй байгаа гишүүдтэй намын сахилга ярихгүгээр цаашаа явбал энэ нам хүчгүйдэж хагарах аюул хүлээж байгааг эрх биш харж байгаа байлгүй
2017-09-17
Уншигч:
Энэ Бадрах гэдэг нөхөр юу ч бичиж сураагүй байж намд зусардахыг их сайн сурчээ. энэ бол цэвэр МАН-ын захиалгаар бичигдсэн бичвэр ухаантай юм байна.
2017-09-17
z:
Er ni odoo huuchinii arga baril yabah aa bolison bi darga buhniig medne gedeg oilgolt baihgui bolson Er ni manai ali ch nam tor barihad hutgan uimuuleh ulmaar toriin ajliig tsalgarduulah gazar ablaa ene l hamgiin ayultai bgaa yum daa
2017-09-17
Зочин:
65 гишүүн ямар хамаатай билээ. Хор хутгагчид , хутган үймүүлэгчид энэ намаар, Монгол улсаар тоглоод бна . Яагаад гэвэл МАН улсыг хямралаас гаргаж чадсан. Цаашид өөд нь татах тодорхой учир сөрөг хүчний харь элэгтнүүд ингүүлэх сонирхолгүй бх шиг. Маш аюултай нэг хүнийг л дээш нь гаргаж дээ. Маш аюултай шүү.
2017-09-17
2020 ond haraarai:
ene yanzaaraa baival 20 on hurtel tesehed hetcuu bnashuu
2017-09-16
Зочин:
BI
2017-09-16
Зочин:
MIEGIIM UMNU TONGOLZOOD BUHIIJ UNAH GEED BAISAN DORNODIIN 1 BAGSH ZALUU BAATARZORIG ODOO BOLIO TURIIN ALBANII ZUBLULD TUUJ UVNA ARAI DENDENEE AVGAI HUUHED DUU NARAA TURIIN ALBAAR 1 BAIRSHUULJ BNA
2017-09-16
Зочин:
ИНЕГ ДЭЭР МЭДРЭЛ СОЛИОТОЙ НЬ МЭДЭГДЭХГУЙ БАДАМЖУНАЙГИЙН КАЗИНОГИЙН ШААРИКИЙ НЬ ЗЕЕЖ ЯВДАГ АЧИГЧ АЖИЛТАЙ ХУРЦЫН АЧАА ТЭЭШИЙГ НЬ ЗЕЕЖ ЕГДЕГ ХУЛГАЙЛЖ ЕГДЕГ НЭГ БУДУУН ГАХАЙГ АВААЧААД ТАВЬЧИХСАН МУУ МИЕЭГЭЭС Л БОЛЖ БАЙГАА ЮМ ТУУНИЙГ НЭН ДАРУЙ ЗАЙЛУУЛ
2017-09-16
ZOCHIN:
DAVHAR DEELTEI HEDEN GISHUUN BAINA ,TUUNIIH N TOOGOOR IH HURLIIN GISHUUDIIG TCOOLOH HEREGTEI.NEGENT L TEDENGUIGEER IH HURAL BOLJ L BAIGAA BOL TOOG N BUURUULAH L HEREGTEI. YDUU ORNII TOSOVT NEMER.
2017-09-16
ЗАСАГ:
УРАЛЫН ПОЛИТЕХНИКИЙН ДЭЭД СУРГУУЛИЙГ ХЭН ДУРТАЙ НЬ ТӨГСДӨГ СУРГУУЛЬ БИШ ШҮҮ. З.ЭНХБОЛД БАС ТӨГССӨН. ЧОЙЖИЛСҮРЭН , МӨНХБАЯР НАРЫН ХҮЧИЙГ АШИГЛАХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ МУУ ТЭР ДАЙСАН ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ ГЭЖ ХАРААЛ ЕРЕЕЛ ТАВИХАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ.
2017-09-16
ЗАСАГ:
МЭДЛЭГТЭЙ ЧАДВАРТАЙ ХҮНЭЭ ТАВИХ БАЙЛГҮЙ ДЭЭ УРЬД НЬ БАЙСАН САЙД БАЙСАН ХҮМҮҮС ЧИНЬ ДАЙСАН БИШ ШҮҮ ДЭЭ БАРИЛГЫН САЙД ГЭХЭД Л ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭХ СУРГУУЛЬ ТӨГССӨН ХҮН МӨНХБАЯРЫГАА ҮЛДЭЭХ ХЭРЭГТЭЙ, Ж.ЭРДЭНЭБАТ ЧИНЬ САНХҮҮЧ ЮМ БАЙНА Л ЭЭ Ш ДЭЭ.
2017-09-16
Зочин:
badrakh durakl mini khenii zakhialgaar bicheed baynaa ? ul butekh durakuudyg bugdiig zayluulji bayji mongold ashigtay
2017-09-16
иргэн:
Энхболдын атаач зангийн гайгаар МАН-ын сайн сайн, мэдлэг чадалтай эх оронч залуусыг албан тушаалд тавихаас жийрхэж, мөнгө өгсөн яль шалихгүй, агуу ихийн дэмийрэл-тэй юмнуудыг тавьж улсаа доош татаж байгаа юм!
2017-09-16
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
2017-09-16