Нутгийн зүүн хагаст сэрүүхэн, хүйтэн салхитай байна
2017-09-18

Малчид, тариаланчид, хадланчидад зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, хүйтэн салхитай байна.

 

2017 оны 09 дүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

 

Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар  багавтар  үүлтэй,  хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, Алтайн өвөр говиор 22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар сэрүүсч 11-16 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи  баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өчигдрөөс сэрүүсч 12-14 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин