Хүчтэй хар салхи Карибын тэнгисийн орнуудыг чиглэжээ
2017-09-19

“Ирма” хар салхины улмаас их хэмжээний хохирол амссан Карибын тэнгисийн орнуудыг чиглэн дахин хүчтэй хар салхи ирж буй  талаар АНУ-ын Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ. “Мариа” гэх салхи энэ долоо эцсээр 260 км/ цагийн хурдтайгаар дээрх бүс нутгийг дайран өнгөрөх гэнэ.

 

 

Францын эрх баригчид хар салхи дайран өнгөрөх бүс нутгуудаас иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэхээр болсон байна.

 

Пуэрто Рико улс мөн иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэхээр болж, улаан түвшин зарласан байна.

 

Ирма хар салхины улмаас тус улсад долоон хүн амиа алдсан бол Карибын тэнгисийн орнуудад 60 орчим хүн, АНУ-д гурван хүн амиа алджээ

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин