МСБХ-ны хөгжлийн лиг явагдана
2017-09-19

 

МСБХолбооноос “Сникэрс хөгжлийн лиг”-ийг зохион байгуулахаар болоод байна. Тус хөгжлийн лигийн техникийн зөвлөгөөн 9 сарын 22-нд Спортын төв ордны 4 давхарт 18:00 цагаас болно. Уг хөгжлийн лиг нь 9 сарын 30-аас эхэлж 12 сард дуусах тов гаргаад байгаа юм.

 

Хөгжлийн лиг нь 15 сая төгрөгийн шагналын санта бөгөөд одоогоор 20 баг оролцохоор нэрээ өгөөд байгаа гэнэ. Уг лигийн ерөнхий зохион байгуулагчаар Мак Дэвид брэнд ажиллаж байгаа бөгөөд тавигдах шаардлага нь хагас мэргэжлийн түвшин рүү ойртуулсан байгаа юм. Тодруулбал баг тус бүр 12 хүний бүрэлдэхүүнтэй, хоёр ээлжийн халаалтын болон тоглолтын өмсгөлтэй, ахлах болон туслах дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй байх юм. Мөн эндээс амжилттай оролцсон баг тамирчид “Сникэрс 2018” сонирхогчдын лигийн тэмцээнд орох эрхээ авах шат дараалалтай байна гэнэ. Тоглолт бүр олон улсын стандартын дагуу ФИБА-ын статистик хөтлөлт, цаг хяналттай явагдахаараа бусад сонирхогчдын тэмцээнээс ялгарах талаар эх сурвалжууд мэдэгдлээ.

 

Тэмцээнд түрүүлсэн багийг түрүүн дурьдсан Сникэрс 2018 сонирхогчдын лигт хураамжгүйгээр дэвшин тоглох эрх, мөнгөн шагнал болон Мак Дэвид брэндийн хамгаалалтын хувцас хэрэглэл зэрэг зүйлс хүлээж байгаа юм.

 

Харин МСБХ-ны Ниссан Дээд Лиг энэ жил 11 сараас эхлэх товтой байна.

 

Б.Энх-Амгалан

 

Shuud.mn
Сонин хачин