Намрын чуулганыг 10 дугаар сарын 2-нд нээнэ
2017-09-20

УИХ-ын намрын чуулган энэ сарын 2-нд нээлтээ хийнэ. Дэгийн тухай хуулиар  намрын чуулганыг жил бүрийн аравдугаар сарын 1-нд нээлтээ хийдэг. Харин энэ жил уг хугацаа ням гариг таарч байгаа тул УИХ-ын намрын чуулганыг аравдугаар сарын хоёронд нээхээр болжээ. 

 

Намрын чуулганаар ирэх оны улсын төсөв, мөнгөний бодлого гээд  улс орны нийгэм, эдийн засгийг хамарсан томоохон төслүүдийг хэлэлцдэг.  Энэ намрын чуулганы  хэлэлцэх асуудлын жагсаалтыг  Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батлах асуудал тэргүүлж байгаа юм. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин