Х.Баттулга: НҮБ-ын чуулганд заавал оролцох шаардлагагүй
2017-09-20

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сэтгүүлчдэд НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганы асуудлаар тайлбар хийж, тэдний сонирхсон асуултад хариуллаа.

 

-НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд та яагаад оролцсонгүй вэ?

 

-Би дөнгөж сая НҮБ-ын суурин төлөөлөгчтэй уулзалт хийлээ. Уулзалтаар Ерөнхийлөгчийн интитуци, НҮБ хоёр үйл ажиллагаандаа шинэчилсэн арга барилаар ажиллахаар санал нэгдлээ. Цаашдаа ажилгүйдэл, ядуурал, байгаль орчний бохирдол, цөлжилт, хүүхэд хамгаалал, агаарын бохирдол гэсэн таван сэдвийн хүрээнд хамтарч ажиллахаар боллоо. Саяхан бид хүнсний аюулгүй байдлын асуудлаар чуулган хийсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар НҮБ-тай байнга хамтарч ажилладаг.

 

НҮБ-ын 72-р чуулган "Хүн төвтэй хөгжил" сэдвийн хүрээнд болно. Сири болон хойд Солонгосын асуудлыг ярина. Чуулганд очсон, очоогүйгээрээ хамтын ажиллагааны ач холбогдол багасна гэсэн зүйл байхгүй. Чуулганд заавал оролцох ёстой гэсэн зүйл байхгүй. Франц, Орос, Герман зэрэг олон орнууд энэ удаагийн чуулганд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн. Монгол Улсыг төлөөлж Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсаа төлөөлөн, чуулганд оролцож байгаа.

 

Өмнөх ерөнхийлөгч маань жил бүр уг чуулганд оролцдог байсан. Миний хувьд энэ удаагийн чуулганыг өнжиж байгаа. Монгол Улсын байгаль, цаг уурын хувьд өвөл ойртлоо. Мөн Засгийн газар огцорсон байгаа. Удахгүй шинэ Засгийн газар бүрдэх асуудал яригдана.  Үүнд Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газар анхаарал хандуулж байгаа.

 

Давосын уулзалт ирэх нэгдүгээр сард болно. Зохион байгуулагчдаас Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайдын хэн нь оролцох вэ гэдэг дээр урилга явуулна. Энэ урилга одоогоор ирээгүй байгаа.  Ерөнхийлөгчийн Тамгын газар гадаад айлчлалуудыг Монгол Улсад ямар хэрэгтэй вэ гэдгийг судалсны үндсэн дээр хийж байна.

 

-УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах тухай Таны явуулсан албан бичигт УИХ-ын дарга хариу хүргүүлсэн байна. Энэ талаар?

 

-Ерөнхий сайдаа томилж, Засгийн газраа яаралтай байгуул. Огцорсон Ерөнхий сайдаар үүрэг гүйцэтгүүлээд явуулаад байж болохгүй гэсэн албан бичиг явуулсан.

 

-Оффшор бүсэд данстай иргэдийг хөрөнгөө Монголдоо оруулж 49 хоногийн хугацаа өгсөн. Гэтэл хуулиараа Засгийн газраас оффшор бүсийг тогтоосноос хойшхи 3 сарын дараа хэрэгжих заалттай байна. Тиймээс энэ асуудалд таны уриалга энэ удаад хэрэгжсэнгүй юу?

 

-Оффшор бүсийн хувьд Ерөнхийлөгчийн хувьд анхаарлаа хандуулж, ууч сэтгэлээр хандаж, хөрөнгөө Монголдоо оруулж ирэхийг сануулсан. Учир нь тухайн үед хууль батлагдаж гараагүй байсан. Энэ асуудлаар АТГ ажил хийх ёстой. Яах гэж АТГ-ыг байгуулсан бэ. Улстөрчдийн авлигын асуудалтай тэмцэх ёстой. Харамсалтай нь энэ асуудлаар өнөөдөр АТГ хуруугаа хөдөлгөхгүй байна. Эрх ашгийн сонирхол байна гэсэн дүгнэлт хийж байгаа. Байгууллагыг шахаж ажиллуулж байна.

 

-Нүүрсний салбартай холбоотой Владивостокийн гэрээ асуудал дагуулж байгаа. Та үүнд ямар тайлбар хийх вэ?

 

-Нүүрсний экспорттой холбоотой гомдол гараад эхэлж байгаа.  Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ч, сонгуулийн дараа ч би хөршүүдтэй холбоотой ямар нэг мэдээлэл явуулаагүй. Сонгуулийн үеэр сошиалаар мэдээлэл их гарсан.  Сошиал мэдээлэл бол ардчилсан орны хувьд бидний цензурдэж, хааж, зогсоогоогүй сэдэв. Нүүрсний үнийн өсөлт, бууралт хоёр дээр бид эдийн засгаа томъёолж ярьдаг. Бид бодит эдийн засагтай байх ёстой. Бодит эдийн засаг гэдэг нь ажлын байрыг бий болгосон, нэмүү өртөг шингээсэн, нүүрснээс бусад бүтээгдэхүүн экспортолсон улс  байх ёстой.

 

-АТГ-ын удирдлагуудыг солих шаардлагатай юу? 

 

-Би өөрөө дур мэдэж хүн сольж, томилох асуудал байхгүй. Энэ нь УИХ-аар хэлэлцэгддэг.

 

-Та шинэ бүрдэх Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухайд ямар байр суурьтай байна вэ?

 

-Шинэ бүрдэх Засгийн газар маань намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилготой Ерөнхий сайд, танхимын бүрэлдэхүүн байгаасай. Эх орноо гэсэн хүмүүс гараасай гэсэн бодолтой байна.

 

-Шадар сайд У.Хүрэлсүх таныг сонгуулиар дэмжиж ажилласан уу?

 

-Мэдэхгүй, өөрөөс нь асуу.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Орос, Монгол, Хятад 3:
Путин Сирийн асуудлаас болж, Зи Пинь Хойд Солонгосын асуудлаас болж чуулганд оролцохгүй гэв. Харин Жэнко манайд шүлхий гарсан, бас монголд өвөл болдын байна гээд оролцогхгүй гэжээ. кккккк
2017-09-21
Soongo:
Женкоооооо, ийм жижиг жижиг асуудлаар заавал хэвлэлийнхэн гэж энэ тэндээс хов цуглуулдаг хүмүүст хариулт өгөөд байх алба байхгүй шүү дээ, зүгээр л өөрийн бодож санаж, сэтгэж, хүсэж мөрөөдөж байсан ажлаа л хийл дээ, одоо сонгуулийн суртчилгаа хийж байгаа юм шиг юм л бол өөрийгөө зөвтгөөд ярилцлага энэ тэр хийгээд байх хэрэг байхгүй шүү дээ, хэнд хамаа байна аа, зүгээр л дуугай ядаж нэг жил нүдэнд харагдаж сэтгэлд хоногшсон юм хийчих л дээ, эрх мэдэл чинь байна, чуулганд оролцсонгүй гээд л элдвийн снйн муу хов жив яригдаж, жагсаал цуглаан хийж л байг л дээ, угаасаа манайханы ганц хийж чаддаг зүйл шүү дээ, чи зүгээр л дуугай юмаа хийл дээ, битгий ярь, хий, худлаа ярьдаг хүн болж болохгүй шүү, тэгвэл бараг ухамсараараа албан тушаалаасаа огцрорсон нь дээр, шинэ юм хүлээгээд байна, хий
2017-09-21
zochin:
ELBEGDORJ SHIG SANHUUGIIN HUND NOHTCOLD BGAA MONGOL TUMNIIHEE SANHUUG BODOLTCOOD DEMII TENEEEGUID BID TALARHJIINA. SAIN BNA. HEREGGUI YMAND DEMII MONGO BUU UR
2017-09-20
zochin:
Oroltsloo geed yamar ashig bna. Elbegdorj asem zohion baiguulsan yamar ur ashig garsan yum bol
2017-09-20