Селена мексикчүүдэд урам хайрлав
2017-09-21

Дуучин Селена Гомез инстаграм хуудсаараа дамжуулан Мексикийн газар хөдлөлтөд өртөж, амиа алдсан хүмүүст эмгэнэл илэрхийлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр инстаграмдаа “Үнэхээр харамсалтай. Би та бүхэнтэй зүрх сэтгэлээрээ үргэлж хамтдаа. Та бүхнийг бурхан ивээг” гэж бичжээ.

 

Мексикийн нийслэл Мехико хотноо өчигдөр 7.1 магнитудын газар хөдлөлт болсон юм. Газар хөдлөлтөөр 243 хүн амиа алдаад байна. Тус улсын Ерөнхийлөгч өчигдрөөс эхлэн гурван өдрийн гашуудал зарласан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин