Сувилагч мэргэжил эрэлттэй байна
2017-09-21

 

Сувилахуйн олон улсын хурал яг одоо болж байна. Уг хурлыг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Сувилахуйн сургуулиас дөрөв дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Энэ удаа “Нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээ” сэдэв дор Монголын болон гадаадын нэр хүнд бүхий сургууль, байгууллагуудын эрдэмтэн профессорууд, 21 аймгаас 500 гаруй сувилагч, зочид төлөөлөгчид чуулж байна. Хуралд Америк, Австрали, Англи, Солонгос, Япон, Орос зэрэг орны эрдэмтэн судлаачид сувилахуйн боловсрол, удирдлага манлайлал болон нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн чиглэлээр илтгэл тавьж, сувилахуйн салбарт мөр зэрэгцэн ажиллаж буй эрдэмтэд, судлаач, сувилагч болон салбарын оюутнуудад туршлага солилцож цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх гарцын талаар  хэлэлцэж  байнлаа. Энэ удаагийн хурал нь АШУҮИС байгууллагдсаны 75 жилийн ойнтой давхцаж байгаагаар онцлог аж. Хурал маргаашийг хүртэл үргэжлэх юм байна. Энэ үеэр албаны хүнээс салбарын талаар зарим зүйлийг тодрууллаа.

П.Одонжил: Манай улсын сувилагчдын тоо хангалттай биш

 

АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн тэнхмийн багш П.Одонжил

 

-Хурлыг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Дөрвөн жилийн хугацаанд сувилахуйн салбарт ямар өөрчлөлт гарсан бэ?

 

-Уг хурлыг манай сургуулиас дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Манай хуралд олон орны сувилахуйн салбарын эрдэмтэд оролцдог. Хурлын зорилго нь сувилагчдын мэдлэг, чадвар, хандлага, цогц чадамжыг сайжруулах, ард иргэдэд сувилахуйн тусламж үйлчилгээг чанартай хүргэх. Манай сургуулийн хувьд хурал дээр хэлэлцэж буй гадаад, дотоодын эрдэмтдийн мэдлэг, туршлага дээр үндэслэн сургалтын хөтөлбөртөө тусган цогц чадамж олгохыг зорьж байгаа. Шинэ хөтөлбөр маань хэрэгжээд хоёр жил болж байна.

 

-Манай улсад хэдэн сувилагч байдаг вэ. Энэ тоо хүрэлцээтэй байж чаддаггүй. Сувилагчдын тоог нэмэгдүүлэхийн тулд ямар бодлого баримталж байна вэ?

 

-Сувилагч мэргэжилтний тоо манайд хангалттай биш байдаг. Хэрэгцээгээ хангаж чаддаггүй. Гаднын орнд нэг эмчид 2-3 сувилагч ногддог бол манайд нэг сувилагч ч ногддоггүй. Монгол Улсад 10 мянган сувилагч байдгийн 4000 нь бакалаврын боловсролтой. Бакалаврын боловсролтой сувилагчын тоог нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байна.

 

-Гаднын оронд сувилахуйн салбарыг хөгжүүлсэн туршлагаас өөрийн орны хөрсөндөө буулгаж болохуйц нь юу байна вэ?

 

-Дөрвөн жил уг хурлыг зохион байгуулахад бүгдэд нь гаднын мэргэжлтнүүд ирж, туршилгаасаа хуваалцсан. Сувилагчдыг хэрхэн хөгжүүлэх, цогц чадамжийг хэрхэн сайжруулах вэ гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлэн хэлэлцэж байна. Гаднын мэргэжилтнүүдээс суралцах зүйл мэдээж их бий. Тэдгээрээс сургалтын хөтөлбөртөө тусган сувилахуйн салбарын оюутнуудад цогц чадамж олгохыг зорьж байгаа.

Фиона Нолан: Монгол Улсад сэтгэцийн эрүүл мэндийн салбар орхигдсон байна

 

FNF-ын (Florence Nightingale Foundation) профессор, сэтгэцийн эрүүл мэндийн сувилагч Фиона Нолан

 

-Хуралд та хоёр дахь удаагаа оролцож байгаа. Энэ хугацаанд Монголын сувилахуйн салбарт ямар нэгэн дэвшил ажиглагдсан уу?

 

-Хуралд хоёр дахь удаа оролцож байгаа болов ч миний хувьд гурван жилийн хугацаанд Монголд долоон удаа ирсэн. Энэ хугацаанд Монголын сувилагчдын хандлага бусад орноос өөр санагдсан. Тэд сувилахуйн салбарын хандлагыг өөрчлөе, салбараа хөгжүүлье гэсэн эрмэлзлэлтэй байдаг тул би Монголд байнга ирж байгаа. Монголын сувилахуйн салбарынхантай хамтран ажиллах хүсэл надад бий.

 

-Хамтын ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

 

-Миний хувьд сэтгэцийн эрүүл мэндийн сувилагч. Монголд сэтгэцийн эрүүл мэндийн сувилахуйн сургалтын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх бодолтой байгаа. Сэтгэцийн эрүүл мэндийн практикт ямар өөрчлөлт гарч байгааг та анзаарч байгаа байх. Монгол Улсад сэтгэцийн эрүүл мэндийн салбар орхигдсон байна. Тиймээс дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн салбарын төвшинд хүргэхээр ажиллах болно.Үүнийг хэрэгжүүлэхийн тулд сэтгэцийн эрүүл мэндийн сувилагчдын судалгааг эхлүүлмээр байна. Цаашлаад сувилагчдыг сэтгэцийн эрүүл мэндээр нарийн мэргэжил эзэмшүүлэх шаардлагатай байгаа.

 

Р.Ренчиндулам

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
EMIIN MUU SUVILAGCH UGUI BOLJ
2017-09-21