Тооллогын комисс байгуулагдав
2017-09-22

НИТХ-ын XI хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар НИТХ-ын даргад нэр дэвшигчдийг хэлэлцэж байгаа юм. НИТХ-ын даргад төлөөлөгч Д.Баярсайхан, С.Амарсайхан нар нэр дэвшиж байна. Одоо санал хураалт явагдах гэж байна. НИТХ-ын даргыг нэр дэвшигчдээс нууц санал хураалтаар тодруулах юм. 

 

Тиймээс хуралдаанаар тооллогын комиссын бүрэлдэхүүнийг  баталлаа. Тооллогын комиссын даргаар төлөөлөгч н.Сайнбаярыг сонгожээ. Тооллогын комисс журмаа баталснаа төлөөлөгчдөд танилцуулав. 

 

Тооллогын комиссынхон саналын хуудсыг төлөөлөгчдөд шалгууллаа. Саналын хуудсан дээр дугаар тавигдсан учир  солихоор боллоо. Тиймээс саналын хуудсыг дахин хэвлэхээр болж байгаа юм. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин