Төрийн компаниуд 1.4 тэрбум төгрөгөөр ЖИЙП машин авчээ
2017-09-25

Монгол Улсад төрийн өмчит 101 компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа 12, Сангийн яамны харьяа 5, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт 84 компани харьяалагдаж үйл ажиллагаа явуулж байна. 2016 оны эхний хагас жилийн байдлаар нийт төрийн өмчийн компаниудын 70 орчим хувь нь алдагдалтай ажиллаж байсан бол энэ оны хагас жилийн дүнгээр 60 гаруй хувь нь ашигтай ажиллажээ. 

 

Төрийн өмчит компаниудын 2016 оны эхний хагас жилд 15.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол 2017 оны эхний хагас жилд 459 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Өнгөрсөн оны эхний хагас жилийн байдлаар 10.8 их наяд төгрөгийн өр, төлбөртэй байсан төрийн өмчит компаниудын өр төлбөр 8.7 их наяд төгрөг болж, 2.1 их наяд төгрөг буюу 25 хувиар буурсан байна.


Төрийн өмчит компаниудын удирдлагын зардлыг 3 тэрбум төгрөг, барилгын засвар, тавилга, эд хогшил худалдан авах зардлыг 8.8 тэрбум төгрөг, тансаг хэрэглээний жийп автомашин худалдан авах зардлыг 3.3 тэрбум төгрөгөөр бууруулсан аж. Төрийн өмчит компаниуд 2012-2015 онд нийт тансаг хэрэглэлийн 170 ширхэг жийп автомашиныг 19 тэрбум төгрөгөөр буюу жилд дундажаар 42 ширхэг жийп автомашиныг 4.7 тэрбум төгрөгөөр худалдан авч байсан бол 2016-2017 онд 10 ширхэг жийп ангиллын автомашиныг 1.4 тэрбум төгрөгөөр худалдан авсан нь өмнөх жилтэй харьцуулахад 3.3 тэрбум төгрөг буюу 70 хувиар бууруулсан дүнтэй байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Төрийн өмчит компаниудын 2016 оны эхний хагас жилд 15.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол 2017 оны эхний хагас жилд 459 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Өнгөрсөн оны эхний хагас жилийн байдлаар 10.8 их наяд төгрөгийн өр, төлбөртэй байсан төрийн өмчит компаниудын өр төлбөр 8.7 их наяд төгрөг болж, 2.1 их наяд төгрөг буюу 25 хувиар буурсан байна.
2017-09-25
Amar:
erguu malnuud
2017-09-25
mgl:
yamar ch zasag alga, zasag huuliin heregjiltend hyanalt tavih yostoi. heden tugrug handivlaad garsan humuus duraaraa aashilj baina. nam gedeg bol heden hunii nuguu 20 ger buliin umch boljee.
2017-09-25
Зочин:
hehe ugaasaa tsus oirtolt yavagdaad oyunii homsdold orson amid uhdel shig mongolchuud ed materiallag zuild ih durtai. yaduu buurai elgiin iim mongol shig ijil zindaanii ornuudiin amid uhdel shig ard tumen ni tansaglah ih durtai baidag gej delhiin hugjil undur uhamsar undur ornuudiin sudalgaabaidag yum
2017-09-25
Зочин:
болио боль одоо болийшдээ та нар улс орон чинь дампуурлаашүүдээ эсүл зүгээр олсон хэдэн юмаа чимээгүйхэн шиг идээд зайлцгаалдаа
2017-09-25
Иргэн:
МАНгарууд гэдэг нь аргагүй л үнэн юм даа. Хэдэн жил жип унаж үзэх гэж л албан тушаал руу дайрдаг мал шиг хүмүүсээр удирдлага дүүрлээ дээ.
2017-09-25