1000 хүний аминд хүрсэн галт уул сэржээ
2017-09-25

Индонезийн аялал жуучлалын гол төв болох Бали арлаас ойролцоогоор 42 мянган иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн нь Бали аралд галт уул идэвхжиж, дэлбэрэх эрсдэлтэй байгаа талаар эрх баригчид мэдэгдэв.

 

Арлын зүүн урд хэсгийн Агунг уулын орчмын 10-12 километр талбайд байгаа хүмүүсийг бүгдийг нүүлгэн шилжүүлсэн гэнэ.

 

Уг галт уул сүүлд 1963 онд дэлбэрч, 1000 иргэний аминд хүрч байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин