Харри найз бүсгүйгээ нууцлахыг хүссэнгүй
2017-09-26

Британийн ханхүү Харри болон холливуудын уран бүтээлч, жүжигчин Меган Маркл нар энэ оны эхээр болзох болсон билээ. Хос өнгөрсөн хугацаанд харилцаагаа олон нийтээс ихэд нууцалж байсан ч хэвлэлийнхэн тэдний харилцааг илчилсэн юм.

 

 

Тэгвэл ханхүү хайртай бүсгүйгээ олон нийтээс нууцлахыг хүссэнгүй. Тэрбээр Канадын Торонто хотноо зохион байгуулагдсан “Invictus Games in Toronto” арга хэмжээн найз бүсгүйгээ дагуулан ирсэн байна.

 


 

Хос олон нийтийг үл тоон гар гараасаа хөтлөлцөн, ихэд дотно байсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. “Тэднийг удахгүй албан ёсоор сүй тавина” хэмээн хэвлэлийнхэн мэдээлсэн ч одоогоор уг мэдээллийг Хатан хааны гэр бүл батлаагүй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин