Твиттер тэмдэгтийнхээ тоог 280 болгоно
2017-09-27

Твиттер сүлжээ тэмдэгтийнхээ тоог нэмэгдүүлэхээр болсон байна. Жиргээчид 140 тэмдэгтэд багтаан өөрийн үзэл бодлоо твиттер хуудастаа илэрхийлдэг билээ.

 

 

Тэгвэл уг 140 тэмдэгтийг 280 хүртэл нэмэгдүүлэхээр болсон талаар тус компанийн гүйцэтгэх захирал Жэк Дорси өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн тухай “CNN” агентлаг уламжлав.

 

Одоогоор цөөн тооны хэрэглэгчийн дунд уг шинэ тэмдэгтийн туршилтыг хийж буйгаа Жэк Дорси онцолжээ.

 

Мөн Япон, Өмнөд Солонгос, Хятад хэлнээс бусад хэлэнд твиттерийг нэвтрүүлэхээр ажиллаж буй гэнэ. Гэхдээ туршилт хэзээ дуусч, бүх хэрэглэгчдэд нэвтрүүлэх нь тодорхойгүй байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин