Кардашиан мексикчүүдэд туслахыг уриалжээ
2017-09-29

Мексик улсад өнгөрсөн сард 8.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, олон хүний аминд хүрсэн билээ.

 

 

Тэгвэл уг байгалийн гамшгаас хойш үйл ажиллагаагаа түр хугацаагаар зогсоогоод байсан Мексикийн “Vogue”  сэтгүүл ирэх сард худалдаанд гарах дугаарынхаа нүүр хуудсыг олон сая үзэгчтэй реалити шоуны од Ким Кардашианаар чимсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Кардашиан өчигдөр инстаграмдаа Та бүхэн Мексик улсад туслах хэрэгтэй. Олон хүүхэд амиа алдсан. Үнэхээр харамсалтай” гэж бичжээ.

 

Тэрбээр мөн тун удахгүй газар хөдлөлтөд өртсөн бүс нутгуудад зочлохоо мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ooroon tusal
2017-10-01