Монгол Улс уул уурхайгаас гадна валютын хараат болсон
2017-10-02

АН-ын бүлгийн хурал өндөрлөв. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

 

-АН-ын бүлэг хуралдаж хэд хэдэн асуудлаар байр сууриа нэгтгэлээ. Төрийн албаны данхайсан орон тоог багасгах, хүрэлцэхүйц хэмжээний цалин хөлстэй болгох асуудлыг шинэ Засгийн газар төсөвт тусгах ёстой. Засгийн газар хүүхдийн мөнгийг олгох асуудлыг шийдэх хэрэгтэй. Хүүхдийн мөнгө халамжийн мөнгө биш. Тийм учраас АН энэ асуудалд анхаарлаа хандуулна.

 

Энэ намрын чуулганаар 2018 оны төсвийг хэлэлцэхэд сөрөг хүчний дуу хоолойгоо хүргэнэ. Банк санхүүгийн өөрчлөлтийн асуудлаар нухацтай хандах ёстой. Монгол орон уул уурхайн хараатаас гадна валютын хараат болсон. Үүнд анхааралтай хандах ёстой. Төрийн албаны хуулийг хэлэлцэнэ. Төрийн албан хаагчдад эрх мэдэл байдаг. Гагцхүү эрх мэдлээ хэрэгжүүлэхэд юу хэрэгтэй вэ гэдэг үүрэг хариуцлагыг дээшлүүлэх хэрэгтэй. 

 

Улс төрийн намууд Намуудын тухай хуулиа хэлэлцэн шийдэх ёстой.  Зөвхөн дан Сонгуулийн хууль биш Улс  төрийн намуудын тухай хуулийг давхар хэлэлцэх хэрэгтэй юм. Шалгуур хэрэгтэй. Шалгуургүй зүйл л асуудал дагуулж байна хэмээн мэдээлэв.  Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-Багш нарын цалинг нэмэх боломжгүй гэж нэр дэвшигч У.Хүрэлсүх хэлж байсан. Энэ талаар?

 

-Багш нарыг зоосны нүдээр битгий хараасай. Зөвхөн багш нарын цалингийн асуудал биш монгол орны ирээдүй бэлтгэхэд боловсролын нөхцөл бололцоог уялдуулсан асуудал энэ улсад хэрэгтэй. Хүүхдийн мөнгө бол хүн амын өсөлтөд оруулж байгаа хувь нэмэр юм.

 

-Засгийн газрын бүтцийн тухайд ямар байр суурьтай байна вэ?

 

-Эдийн засгийн хөгжлийн асуудлаар төрийн том байгууллага байх шаардлагатай. Үндсэн хуулийг савлатал өөрчлөлт оруулах шаардлагагүй. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
AN iin zuv
2017-10-02
Irgen:
AN iin muu huvalznuud, ta naraas bolj ulsiin ediin zasag suirsen bizdee. Ta nar bugdiig hulgailsaniig chini ard tumen medne. Odoo enhiin tsagaan tagtaa bolj jujigledeg bnashdee. Muu novshnuud.
2017-10-02
зочин:
Энэ хараал идсэн АН-ыг харахаас сонсохоос ч дургүй ч байна. АН-ын гавьяагаар монгол улс уул уурхай болон валютын хараат улс болсон.
2017-10-02