Шерил загварын тайзнаа алхав
2017-10-02

Британийн нэрт дуучин Шерил өнгөрсөн зургаадугаар сард амаржиж, анхны хүүхдээ өлгийдөн авсан билээ.

 

 

Дуучны найз залуу “One Direction” хамтлагын гишүүн хүүдээ Биэр гэх нэрийг хайрласан юм.  

 

Шерил ээж болсноосоо хойш ямар нэг томоохон арга хэмжээнд оролцоогүй өнөөг хүрсэн. Тэгвэл дуучин бүсгүй өчигдөр Парисын долоо хоногт оролцож буй алдарт “L'Oreal” брэндийн “Paris SS18” цуглуулгын нийтэд танилцуулж, загварын тайзнаа алхсан байна.

 

Тэрбээр өмнөх шигээ үзэсгэлэнтэй бас түүний галбир нь төгс байсан талаар уг шоуг үзсэн үзэгчид сэтгэгдлээ хэвлэлийнхэнд хуваалцжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин