Домогтой тэнцэхэд ганцхан ГООЛ
2017-10-02

 

Словакийн шилдэг хөлбөмбөгичн Марек Хамшик Италийн Наполи клубт 2007 оноос хойш тасралтгүй тоглож байгаа. Баялаг түүхт багийн бүрэлдэхүүнд 400 дээш тоглолт хийсэн 3 дахь тоглогч болсон тэрбээр өчигдөр энэ улирлын эхний гоолоо оруулжээ.

 

Наполи клуб Сери А лигийн 7-р тойрогт Кальяри багийг гэртээ хүлээн авсан бөгөөд уг тоглолтын 4 дэх минутад М.Хамшик тооны харьцааг нээснээр Наполигийн төлөө 114 дэх гоолоо оруулсан байна. Ингэснээр тэрбээр клубын дээд амжилтаас ердөө ганцхан гоолын зөрүүтэй болж ойртож байна. 

 

Италийн багийн бүх цаг үеийн мэргэн буучаар Хөлбөмбөгийн домог Диего Марадона нэрлэгддэг. Тэрбээр 1984-1991 оны хооронд Наполигийн алтан үеийн түүхийг бичилцэхдээ 115 гоолыг оруулсан байдаг. Ингэхдээ Аргентин эр ердөө 259 тоглолтод энэ амжилтаа гаргажээ. Харин Марек Хамшикийн хувьд одоогоор 463 тоглолтод оролцоод байгаа аж.

 

Г.Баяраа

 

 

Shuud.mn
Сонин хачин