Монголын эцэг эхчүүдийн холбооноос мэдээлэл хийнэ
2017-10-03

09.00 цагт “Корпорейт” зочид буудалд “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол улсын оруулах хувь нэмэр” олон улсын чуулган болно.



09.00 цагт “Корпорейт” зочид буудалд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” онол практикийн бага хурал болно.



10.00 цагт Blue Sky" зочид буудалд  "Монгол, Оросын хамтын ажиллагаа-2017" эдийн засгийн чуулга уулзалтын нээлт болно.



10.00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Турк Улсад болсон Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээнд дээд амжилтыг шинэчлэн тогтоосон Монголын баг тамирчид эх орондоо ирнэ.



11.00 цагт Монголбанкинд "Санхүүгийн боловсрол" аяны нээлт болно.



11.00 цагт МЗХ-нд багш нарын ажил, хаялт болон цалин нэмэхтэй холбоотой асуудалаар Монголын сурагчдын холбоо, Монголын эцэг эхчүүдийн холбооноос мэдээлэл хийнэ.



11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сарын аян”-ы зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.



11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Дабльхилл” компани үндэсний үйлдвэрлэгчдийг бодлогоор дэмжихийг уриалгыг Засгийн газарт хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.



12.00 цагт Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Унгар улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барина



14.00 цагт СЭЗИС-ийн С байрны 4 давхарт тус сургуулийн эрдэмтэн багш нарын оюуны бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.

Shuud.mn
Сонин хачин