2018 оны мөнгөний бодлогыг хэлэлцэнэ
2017-10-04

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдахаар төлөвлөсөн байна. Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх юм.

 

Мөн өнөөдрийн хуралдаанаар 2018 оны улсын нэгдсэн төсвийг хэлэлцэх эсэхийг шийдэх байсан ч Засгийн газар төслөө буцаан татсан билээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин