Ямар “зарчим” У.Хүрэлсүхийг АН-ын гарт хаяхад хүргэв
2017-10-05

МАН -ын бүлгийн хурлаас Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг 100 хувь дэмжихээр боллоо гэж хэдхэн хоногийн өмнө хэвлэл сайтууд мэдээлж байсан. Харин  Ерөнхий сайдыг батламжлах чуулганы хуралд  суугаагүй МАН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайдыг "дэмжихээ больсоноо" үүгээрээ илэрхийллээ.  Анх удаа парламент хамгийн бага ирцтэйгээр Ерөнхий сайдаа батламжиллаа.  Чухал хурлаа  “мартсан” гишүүд  эсэргүүцлийнхээ талаар ний нуугүй л ярьсан байна.

 

  

... Одоо зөвшилцөх байлгүй дээ гэтэл шууд санал хураачихлаа. Энэ асуудалд маш эгдүүцэж байна...  65 дотроо учраа олчиход л болоо... эв нэгдлээ яаж хангаж ажиллах юм гэдэг асуудлыг ярих гэтэл гарын үсэг зурсан 30 гишүүн түрэмгийлсэн... Бид гол нь зарчим дээрээ ойлголцох хэрэгтэй...

 

Эдгээр дипломат гомдлын цаана хоёр гаргалгаа байгаа. Нэгт МАН –ын бага хурал болоод бүлгийн шийдвэр нь хуучин засгийг хүрээлсэн хэсэг гишүүдийн хувьд дагах шийдвэр нь биш гэж үзэх. Хоёрт цуу яриа үнэн бол Ерөнхий сайдад батламжлах хурлын өмнөхөн хэсэг гишүүд У.Хүрэлсүхэд хандаж хуучин сайд нараас шинэ танхимд хэвээр үлдээх эцсийн тулгалтаа хийсэн. Үүнийгээ цааш явах “зарчмаа тохирох” гэдгээр томьёолж байгаа харагдсан. Хэрвээ томилгооны зарчмын саналд “Үгүй” гэх бол дэмжихгүй гэдгээ болзол болгосон. Үр дүнд нь нэр бүхий гишүүд хуралдаа ирээгүй байдлаас харахад У.Хүрэлсүх нь өөрийн зарчмаа барьж  гүрийсэн ба танхимаа өөрийнхөөрөө буюу 100 хувь өөрчлөнө гэсэн байр сууриндаа хатуу зогссон бололтой.

Үүгээр МАН-ын тодорхой тооны гишүүд хатуу зуулттай үлдсэн буюу зөөлнөөр хэлэхэд гомдолтой үлджээ гэж дүгнэхэд хүрч байна. Улс орны эрх ашиг дахиад л бүлэглэл фракцийн явцуу эрх ашигтай зөрчилдсөн мэт.

 

Тэгээд ч У.Хүрэлсүх уулзалтаас гараад чуулган дээр шинэ ерөнхий сайдын хувиар үг хэлэхдээ  “Би айхгүй байна...” гэж хатуухан хэлэхэд хүрсэн байх. Мөн надаас болон миний засгийн газраас хууль бус зүйл битгий хүсээрэй /шахаарай/ ... гэж намынхаа нөхөддөө жич анхаарууллаа.  Ерөнхий сайдын хэлсэн “би цомхон төртэй баян иргэдтэй байхыг илүүд үзнэ ” гэдэг нь томилгоон дээр тулгаад буй зарчмын ойлголцолд тохироо байхгүй гэдгээ  хатуу мэдэгдсэн үг боллоо. МАН АН-ын нэгэн адил албан тушаалын асуудал дээр ийнхүү анх удаа том хагарч харагдлаа. Ийм залуу үеэр МАН цусаа сэлбэж буй бол жирийн гишүүдийнх нь эгдүүцэл ёстой  зангирах байх.

 

Шинэ засгийн газар эдийн засгийн асуудлаас гадна нэрмээс болсон намын дотоод зөрчил, гомдогсдын сүрэгт боорлуулсан байдалд тун хүнд дарамтаар ажиллах дүр зураг эндээс  харагдаж байна.

 

Бага хурлынхаа шийдвэрээс хойш МАН эвээ оллоо, төр одоо нэг зүгширч ажлаа хийнэ гэж хүлээж байсан бол  Ерөнхий сайдыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн МАН-ын бүлгийн 30-д гишүүний үйлдлээс Төрийн тогтвортой байдалд дахин асуудал үүсч болох анхаарлын тэмдгийг үлдээлээ.

 

Жагсаал оройлж яваа хэнд ч гэнэт тугаа шилжүүлж жирийн эгнээнд  зогсох хэцүү л байх. Гэвч улс төрийн томилгоо, төрийн алба бол хариуцлага дагаж дээшээ доошоо болж байх ёстой л үүрэгт ажил.  Бүлгийн тал хувь нь бага хурлынхаа эсрэг  байр суурь илэрхийлэн хурлаа пялж, шинэ ерөнхий сайдынхаа хувь заяаг АН-ын бүлгийн гарт  орхиж чадаж байгаа нь МАН доторх сайдын суудлын төлөөх тохироо, дарамт хуйвалдаан хур их байгааг харуулж байна.

 

... Өнөөдөр чуулганд АН-ын 8 гишүүн нийлж Ерөнхий сайдыг томиллоо. Албан ёсны сөрөг хүчигүй болж ... гэж  ундууцаж буй Н.Номтойбаяр гишүүний үгэн дээр өөр нуршилт хэрэггүй. Цааш нарийн задлаад харвал МАН-ын их хуралдаа хүрч хайнаа хагалах хүртэл энэ зөрчил хадгалагдах нь тодорхой. Том намын хувьд 65 суудлын тал хувь нь нийлээд хоёр гурван сайд зүтгүүлэх бол зайлшгүй хийгдэх  улс төр гэдгийг бүгд ойлгоно. Хүндэтгэлтэй хандана. Энэ чинь намаараа хөдөлж, тултал нь амлалт өгч байж олж ирсэн 65  суудал шүү дээ. 

Гэвч тус тусдаа тойрог төлөөлсөн, Монголоо гэсэн нэг эрх ашгийн төлөө хувийн явцуу ашиг сонирхлоо умартана гэж тангараг өргөсөн төрийн түшээдийн хувьд  унасан уурандаа гомдох ба төр засагтаа зуунги хандах нь хэтэрхий  доошоо орсон байдал. Ингэж улайралдаа хөтлөгдөж бараг хяналтаа алдсан болчимгүй мэдэгдэл бөөндөн хийснээр улс төрчийнхөө хувьд  ард түмний дэмжлэгийг улам алдана.   

 

Ж.Эрдэнэбатын засгийн газар намынхаа бүлгийн нэгдсэн дэмжлэгтэй, бараг хүчээр тулгаж байгаад эргэлзээтэй шийдвэрээ их хурлаар дэмжүүлж байсан. Явсаар энэхүү дэмжлэг хэтрээд ирэхээр сонгуулийн амлалтынхаа эсрэгээр татвар, нэмж хүүхдийн мөнгийг алагчлалтай өгөх тогтоолын төсөлд гишүүд нь  нүдээ аниад кноптсон. Энэ хайр нь хэтрээд сайдууд нь хувь хувьдаа вант улс мэт яамаа өмчлөн амбицлаж, дор бүрээ засаглах шахуу болсон.  Харин одоо эмхлэгдэх шинэ засгийн хувьд  намын бүлгийнх нь  тал хувь нь сөрөг хүчний байр суурь дээр  зогсож мэдэхээр боллоо. Тэд ямар зарчмаа тохирсонгүй гэж туниад Ерөнхий сайдаа чуулганд унагаачих магад гэж хойш суув. Ийм бодит нөхцөлд У.Хүрэлсүхт  найраанд орохгүй гэсэндээ бат зогсож  “Би айхгүй байна ... хуулийн хүрээнд үзэлцэнэ ...  Эрх мэдэл, өнгө мөнгөний өмнө хүчин мөхөсдсөн хууль цааз, төр засагтаа гутарч байна. “гэж хатуу хэлэхэд хүрсэн байх.

 

Айж бэмбийхгүй , найраа хувалдаанд орохгүй,  хариуцлага шудрага ёсыг тогтоох ард түмний чин хүсэл бол У.Хүрэлсүхээс өөр тухайлбал Ө.Энхтүвшин гарч ирсэн ч адилхан, МАН-ын шинэ лидерт хаяглагдах ганц захиас. Нийгмийн захиалга бол хүчирхэг эдийн засаг төдийгүй хууль дээдэлсэн шударга ёс,  бизнес эрхлэх  таатай орчин, аюулгүй амьдрах баталгаа бүхий жинхэнэ утгат Ардчилсан төр. Үүний төлөө  гишүүд ямарч хувийн амбиц тохироогоо  доогуур тавьж, төрөө эвээр засах тангарагтайг дээр сануулсан.

 

У.Хүрэлсүхийн засгийн газрын үүрэх ачаа хүнд гэж бүгд хэлж байсан бол өчигдрийн чуулганы ирцээс ямар гээч хэцүү байх нь бүр тод харагдлаа. 2020 оны сонгуулийн ялалт, ялагдлын түүчээг ч МАН-ын энэ засаг давхар  өөртөө авсан. Үүнийг яг энэ цагт  “тохироо” нэхэж шинэ засагтаа шантааж үзүүлж буй  гишүүдэд нь сануулмаар.  Өөрийн танхимдаа  төрийн хүн байсан, байж чадах сайдуудыг гаргаж  ирэх нь  Ерөнхий сайдын дараагийн шалгуур.

 

Пүрэвжавын Баярхүү  /тоймч /

 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
teneg ymnuud tenegtehee bolivol taarna
2017-10-18
Зочин:
Энэ бичигч дандаа ийм бөөрөнхий юм бичиж хүмүүс йн тархи угаах гэж байдгийн .бичнэ гэж авах юм байхгүй ойлгомжгүй
2017-10-07
Songogcj:
Niymdorj gishuun ih hurliin darga bolood Hurelsuh saidad tuslaad yavahgui bol gomdson erhem irgen haldashgui gishuud Mongol ulsiig hugjuud irged ni bayn bolhono gej aigaad bh shig bn da . Ene erliiz morid u . Hol baimaar malnuud bn
2017-10-06
Зочин:
Ерөнхий сайдаар ажиллахаар Монголын төлөө зүтгэдэг хүн гараад ирсэн нь хэнд таалагдахгүй байнаа... МАН-ын зарим гишүүнд
2017-10-06
Зочин:
Ерөнхий сайдаар ажиллахаар Монголын төлөө зүтгэдэг хүн гараад ирсэн нь хэнд таалагдахгүй байнаа... МАН-ын зарим гишүүнд
2017-10-06
Зочин:
Ерөнхий сайдаар ажиллахаар Монголын төлөө зүтгэдэг хүн гараад ирсэн нь хэнд таалагдахгүй байнаа... МАН-ын зарим гишүүнд
2017-10-06
Зочин:
М.ЭНхболдыг Их хурлын даргаас зайлуулахгүй бол Хүрэлсүхийн толгойлох Засгийн газар буюу ер нь монголын ард түмний ямар ч ажил урагш явахгүй ээ
2017-10-06
lhawgaa:
mongoliin buddin shashiniig hedhen tsoohon lam nar ooriin erhend oruulah gej vhen zvtgej baina.edgeer nersiig helwel zundui, suwdchimeg batdorj tergvvtenvvd.zarim ni ingej horson deeree buuhgvi vildelvvdiig udaa daraalan gargah ni buruu zvil shtee.bid nar neg l zvild temvvlj ew negdeltei l baih estoi.tegj baij budddin shashin hogjino.
2017-10-06
tamir:
tvwded banhariin chenj hiideg hvn shashin soyoliig shinechlene gej baihuu.zundui lhaarambiig bi medlegteigii ni bol medne ldee.gehdee ingej uchirgvi zvtgeed baigaagii ni bol oilgohgvi l baina.ene bol jiriin lam naraa vl tooson yawdal shvv.hvn medlegtei baij bolno.bas nolootei yund ch diildeshgvi baij bolno.gehdee l tanii gargaj baigaa vildelvvd arai l hetreed baina shvv.mongol tvwd hoeriin shasnii hogjil tenger gazar shig yalgaatai shdee.ingej bichsen gej nadad bitgii gomdooroi.bas tand amjilt hvsee.
2017-10-06
Зочин:
Энхболдын угээр энгэж хуцаж байгаа малууд тороос зайлвал таарна муухай харагдаж Байна ичих хэрэгтэй малууд оорсдийгоо битгий их юм бод ажилах хусэлгуй байвал зайлах хэрэгтэй !!!!!!!!!
2017-10-06
Зочин:
Энхболдын угээр энгэж хуцаж байгаа малууд тороос зайлвал таарна муухай харагдаж Байна ичих хэрэгтэй малууд оорсдийгоо битгий их юм бод ажилах хусэлгуй байвал зайлах хэрэгтэй !!!!!!!!!
2017-10-06
Зочин:
ёстой үнэн.
2017-10-06
Зочин:
Энэ хэдэн хүний заримыг нь хараад инээд ч хүрэх шиг, өрөвдөх ч шиг. Бидний төлөө эд ингэнэ гэж үү. Яаж нэг өөртөө албан тушаал наахав, эхнэр хүүхдээ тансаглуулахав гэдэг хүн л зогсож байх юм даа
2017-10-06
Ажиглагч:
МАНАН гэгдээд байгаа нөхдүүд л тодорч байна даа
2017-10-06
Зочин:
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. П.Ж.Рурке
2017-10-06
Зочин:
Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн. Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон
2017-10-06
puje:
Ж.Мөнхбатаа Eрөнхий сайд У.Хүрэлсүх ямар зүйлийг үндэслэж, амь насаа алдахаас айхгүй байна гэж хэлснийг мэдэхгүй байна geh yum, hajuud chin GER BULEER N HUIS TEMTERDEG aluurchin zogsoj bnshuu, iim baihad helehees yahav
2017-10-06
ИРГЭН:
Тиим шүү засаг хурдан томилогдож ажлаа явуулах ёстой
2017-10-05
хотын хүн:
чавганц царайсан энхтөвшин юу вэ дээр фракц байгуулаад боловсролын сайд болчихоод нөхдөө хаяж байсан улаанбаатрын газраас өгөөмөр гэж гоё нэр өчихаад хот завааруулж байгаа хүн энхболдийн нохой
2017-10-05
зочин:
ээ хөөрхий , эдгээр нөхдүүд Шударга, Үнэнээс үхтэлээ айж , Үхэхдээ үхэр буу тавина гэгч л болж байгаа юм дөө, Ерөнхийлөгч Баттулга, Ерөнхий сайд Хүрэлсүх нар Нийгмийн захиалга, Ард иргэдийн хүсэл зорилгоор гарч ирж байгаа юм ш дээ, Түүнэс Та бүхэн шиг Сайд нар сандал ширээнэс зууралдсан, зарим нэг нь Ерөнхий сайдын сэнтий горилоод чадаагүйдээ Гоморохсон , Бямбацогт, Номтойбаяр, Мөнхбат, Чойжилсүрэн нар ахиад Албан тушаал, Эрх мэдлээ ашиглаж элдэвийн Концесс, Тендер авч чадахгүй болсондоо өширхөж хэл ам гаргаад, гомдоллоод байгаа юм дөө,
2017-10-05
Буруу Цолмон:
Монголын төрд өнөөдөр байгаа эх орноо гэсэн сэтгэлтэй дотоодын хулгарууд ,ба , Гадаадын луйварчин нарын тэжээвэр хулгайч бууны нохой болсон МАНАН бүлэглэл хоёрын дунд эрх мэлэлийн тэмцэл болож , Эх орноо гэсэн дотоодын хулгарууд яллаа Энэ бол Монгол улс тусгайр тогтонолоо авч үлдэх Байгалын баялагдаа Монгол төр эзэн шиг эзэн болох эхлэл юм
2017-10-05
Гэрлээ:
Хүүe ээ! М.Энхболдтонгууд одоо дууссан гэдгээ одоо хүртэл ойлгохгүй б.на гэхээр л үнэн аймшигтай хүмүүс гэдэг нь улам л батлаглаад б.на даа.60 тэрбумтангууд аа гэж хэлэх зүйрлэх муу үг олдохгүй б.на даа
2017-10-05
zochin:
Aman deeree tom har us naachihsan yum shig Bat erdene gedeg nuhur shorond suugaagui yumuu Ulsin munguur uuriiguu uruuguu goeod bna gesen chini jargaltai 65-n neg bolchihson davhij yavah yum
2017-10-05
Чөлөөт сонгогч Ш.Раднаа:
УЛС ТӨРИЙН ГУРАВДАГЧ ХҮЧНИЙ ОРОН ЗАЙ ГАРЧ БАЙНА АЛИВАА СОНГУУЛИЙГ НАМ БУС ЧӨЛӨӨТ СОНГОГЧИД ШИЙДДЭГ 2012 онд АН-д 2016 онд МАН-д саналаа өгсөн нам бус чөлөөт сонгогчид сэтгэл тун гонсгор байгаа АН МАН хоёрын аль альных нь нэр хүнд унаж итгэл даах чадваргүй болсон УЛС ТӨРИЙН ГУРАВ ДАГЧ ХҮЧНИЙ ОРОН ЗАЙ ГАРЧ БАЙНА ДАА ЯАЖ БҮРЭЛДЭХ ВЭ гэдэг хамгийн чухал нь Өмнө нь төрд алба хашиад нэр хүндгүй болсон хүмүүсээс биш нэр цэвэр элдэв хөрөнгө мөнгөний асуудалд ороогүй мэдлэг чадвартай туршлагатай ёс зүйтэй олигархи бүлэглэлд ороогүй тийм хүмүүсээс бүрдсэн гурав дагч хүчин бүрэлдэж чадах уу Энэ ажлыг санаачлаад зүтгэх зоригтой залуучууд байна уу Чөлөөт сонгогч Ш РАДНАА 2017 9 5
2017-10-05
Гишүүн:
ТИЙМ ШҮҮ. ТА НАРЫН ТАРЫГ ТАНИН МЭДЭВ. ЧИХЭР ГОЛСОН ХҮҮХЭД ШИГ ӨРӨВДМӨӨР АМЬТАД. МӨН Ч ӨЧҮҮХЭН ХҮҮХДЭЭРЭЭ БАЙНА ДАА. НАМ -аа БАЛЛАЖ 2020 онд ЮУ Ч ҮГҮЙ ҮЛДЭХ БИЙ
2017-10-05
ЭНХТҮВШИН МӨНХБАТ ЧООЖГҮЙ ЗАЙЛААЧ:
МАН-ын НЭРИЙГ БАРЬЖ ТӨРД ГАРЧ ЛУЙВАР ХИЙГЭЭД ХАГАРТЛАА БАЯЖСАН БЭРТЭГЧИНГҮҮД Л БАЙНА .ЭД НАРААС БОЛЖ УЛС ДОРОЙТОЖ ИРГЭД ЯДУУРЧ БАЙНА.29 ТОЛГОЙТОЙ БҮДҮҮН ХАР МАНГАСУУДЫГ ХОРЬЖ ЗАЙЛУУЛААРАЙ. НАМАА ЭД НАРААС ЦЭВЭРЛЭЭРЭЙ ЭД НАР АРД ТҮМНИЙ ДАЙСНУУД ШҮҮ.НОМГҮЙ ХҮНЭЭ ТӨР ТҮШҮҮЛЖ ЧООЖГҮЙ АВДАРАА ХУЛГАЙЧ НАРТ АТГУУЛДАГ АЙЛ ГЭР УЛС БАЙЖ БОЛОХГҮЙ
2017-10-05
иргэн:
ТИЙМ ШҮҮ. ТА НАРЫН ТАРЫН ТАРЫГ ТАНИН МЭДЭВ. ЧИХЭР ГОЛСОН ХҮҮХЭД ШИГ ӨРӨВДМӨӨР АМЬТАД
2017-10-05
Зочин:
Ard tumnii sanal asuulgad ard tumen ugaasaa Hurelsuhiig mash ih demjij bga
2017-10-05
Зочин:
Ийм мэдэгдэл хийгээд зогсож байхдаа сонгогч олноосоо ичдэггүй юм байх да Ерөнхийлөгчийг ард түмэн 2 дахин сонголоо, Ерөнхий сайдыг бас бүгд л дэмжиж байна. Та хэд Хүрэлсүх АН-тай уулзчихлаа ч гэх шиг хүүхэд шиг аашилж ийм мэдэгдэл хийж байх цаг биш шүү дээ. Сонгуулиас хойш жил гаруй хугацаа өнгөрлөө хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн дүгнэж цэгнэж харж л суугаа шүү дээ. Үүний оронд шинээр байгуулагдах ЗГ-аа дэмжээд явах хэрэгтэй шүү дэ
2017-10-05
зочин:
энд байгаа нөхдүүд дандаа Гомдогсод, Албан тушаал горилоод чадаагүй, зарим нь Сайдынхаа албанаас мултрах дургүй нөхдүүд л байна ш дээ, Энхтүвшин Ерөнхий Сайд болох гэж Горилоод чадаагүй, Бямбацогт, Чойжилсүрэн, Номтойбаяр, Мөнхбат гээд нөхдүүд Сайдын Албаа өгөхгүй санаатай, цаашдаа Эрх мэдэл Албан тушаалаа ашиглаж Концесс авсан шигээ , Тендер, Концесс үргэлжлүүлэн авч чадахгүй болсон доо, Эд нөхөд тэгээд бүгд Шударга , Үнэнээс ухаангүй айцгаасан нөхдүүд л шүү дээ,
2017-10-05
Зочин:
Та хэд уйлагнаад яах вэ ард түмэнд том том амлалт өгч 65 суудал авч сонгогдчихоод өнгөрсөн жил гаруйн хугацаанд яг юу хийсийн бэ цаасан дээр эдийн засаг 5,3 хувиар өссөн л гээд байгаа болхоос айл бүрт хүн бүрт наалдсан юм байгаа юм уу, Хүрэлсүх сайдыг ард түмэн дэмжиж л байгаа шүү дээ зүгээр л ажлыг нь хийлгээч ээ ингэж байхын оронд та нарт хийх ажил их байна шүү дэ
2017-10-05
Зочин:
ЗА СҮРТЭЙ ЮМ БЭ, БАГА ХУРЛААС САНАЛ ХУРААЛАА, БАС УИХ-ААС САНАЛ ХУРААЛАА, ОДОО БОЛОО Ш ДЭЭ, АРАЙ Л БАЙНА ШҮҮ, ЮУН ЗАРЧИМ БЭ, ХҮРЭЛСҮХИЙГ БҮХ ШАТАНД УГААСАА АЙМААР ДЭМЖИЖ БАЙГАА Ш ДЭЭ, ГАН ЗУДАНД ӨӨРӨӨ ОРЧИХДОГ САЙН ТАЛТАЙ Ш ДЭЭ, ДАВУУ ТАЛЫГ НЬ ЕРӨНХИЙЛӨГЧ ХАРСАН Л БАЙГАА Ш ДЭЭ, АМЖИЛТ ОДОО АЖИЛ ХИЙХ ХҮНД БОЛОМЖ ОЛГООЧЭЭ,,,
2017-10-05
Зочин:
ёстой үнэн.
XMereihan:
Tand itgej tani araas 15 jol yvsani herg garla odoo shudarga vilsin toloo uragsha zarim vildush hums ymar vaisnig oilgsan vaih.hune olj hanlarai amjilh hisie
2017-10-05
Зочин:
Хүрэлсүхийг бүгд дэмжиж байгаа мэтээр сайтаар ажиллаж байх юм. Тийм биш. Ихэнх хүмүүс монголын хувь заяагаар тоглохоор шийдсэн казиночныг жигшиж байгаа. Яаж ч худлаа хошгируулаад үнэн дүр төрхөө нууж чадахгуй дээ.
2017-10-05
Зочин:
31 чинь авилгачдыг тодруулаад оглоо эд НАРТ нар харуулахгуй Л байвал Монгол МАНАН-с салж чадна
2017-10-05
nergui:
man nam tsaashdaa ard irdediin itgeliig hadgalj ywah gej bgaa bol hurelsuh erunhii saidaa demjij shudraga zasaglaliig bii bolgooroi tegwel mongolchuud demjinedee
2017-10-05
Зочин:
AN iin 8 gishuunii gart MAN orjee. Genko genen Toporiig ashiglaj bgaad MAN iig uhdel bolgoloo!!! Good
2017-10-05
Гишүүн:
Та нар хэн болохоо харууллаа. ИЙМ Л ХҮМҮҮС 2020 онд НАМаа унагаад инээгээд явах юм байна л даа
2017-10-05
Зочин:
Hurelsuh muu uhnaa chi odoo manai AN iin baritsaanii eronhii said shuu. AN iin ugeer bhgui bol nuguu taliin 30 tai chine niilj bgaad segsreed orhino gedgiig alham tutamdaa sanaj yav!!!
2017-10-05
Зочин:
ЗӨВ БОЛ ДЭМЖИНЭ. ГЭХДЭЭ ӨӨРСДИЙГӨӨ АРГАГҮЙ Л НЭГ САЙХАН ЯЛГААД ТАВЬЧИХ.
2017-10-05
Г.Батнасан:
Хумсаа нуусан хулгайчид Энхтүвшингээс эхлээд илэрч байна. МАН гэдэг чинь М.Энхболд, түүнийг тойрон хүрээлэгчид биш шудрага ёсыг хүссэн мянга мянган гишүүд дэмжигчид тэд Хүрэлсүхийг намаа, намынхаа тархинд шигдсэн хувалз, шимэгчидээс цэвэрлэж өгнө гэдэгт итгэж байна.
2017-10-05
иргэн:
ТИЙМ ШҮҮ. ТА НАРЫН ТАРЫН ТАРЫГ ТАНИН МЭДЭВ. ЧИХЭР ГОЛСОН ХҮҮХЭД ШИГ ӨРӨВДМӨӨР АМЬТАД
Зочин:
Зөв .МОНГОЛ ОРОН МАНДАН БАДАРТУГАЙ
2017-10-05
ИРГЭН:
ЯГ ТИЙМ ШҮҮ.ХҮЛЭЭЛТ ИХ БАЙНА
2017-10-05
Зочин:
Шаамбий Энхтүвшин одоо болноо ккк
2017-10-05
Zochin:
Btgii hutsaa chi Chinii deer bichsen commentiig unshaach malaa Yagaad Hurelsuh ES boloh yostoig yanziin goyo todorhoi bichsen bndaa Ene bol niigmiin zahialga medev uu Jinhene er hun ES bolloo Ard tumen bid bayarlaj bnaa Ter hogiin Enhtuvshind ni saidiin suudal ugchih za yu Tegvel 60 terbumiinhaniig shuud l ter hayadag l baihgui yu daa Ter bol tiim l alban tushaald durtai hun shu
2017-10-05
Lodoi:
Gomdogsdiin tald dandaa mongtei hunii huuhduud bn G.Temuulen,O.Sodbileg,N.Nomtoubayar geh met tegeheer shydraga protsess yavagdaj l bn eniig bid demjij chadval monfoliin yls tor tsevershine
2017-10-05
зочин:
яг зөв хэллээ.
2017-10-05
зочин:
АН ч нээх шудрага нам биш ш дээ. өмнөх 4 жилийн гашуун дутагдлыг ийм амархан мартлаа гэж үү. яг адилхан мөнгөөр томилогдсон ш дээ. АН -тай нийлж бүр новшрох нь дээ.
2017-10-05
Зочин:
Эх орон ард түмнийхээ төлөө бол АН-тай байтгуй чөтгөртэй нийлсэн ч яадаг юм. МАНАН бүлгээс салая
2017-10-05
Зочин:
энхтүвшинд л сайд өгчих тэгээд л бусдыгаа хаяад салаад алга болно
2017-10-05
Зочин:
Шаамбий Энхтүвшин одоо болноо ккк
Зочин:
Их хуралдаа суугаагүй эрхэм гишүүд үнэндээ албан тушаалын хэнээ тусаад байгаа бол болиулах хууль гаргаж болдоггүй юмуу албан тушаалтай тушаалгүй хүн амьдраад л явна даа хэвлэлээр мэдэгдэж байгаагий нь харахад үхэх гэж байгаа юм шиг харагдах юм монгол хүнд, дээр үед ичих булчирхай байсан даа
2017-10-05
Зочин:
Ойн салбарыг самарсан оюунхоролыг сайд болгох гэж хуралдаа ирдэггүй 28 больдоо. Тэр оюунхорол чинь нь шударга ёсыг үл ойшоож, намын амлалт, нэр хүндийг шороотой хутгаж байгаа, саад шүү дээ
2017-10-05
Болдбаатар:
Хүрэлсүхэд амжилт хүсье. Ард түмний эрх ашгаас илүү фракцийн намын эрх ашиг гэж байхгүй. Луухаруудын дарамт шахалт маш их ирнэ. Шударга хатуу хүчирхэг төртэй болгоход амь хайргүй тэмцэх болох байх даа. Шантаралгүй зоригтой зүтгэхийг хүсье. Бурууд хатуу зөвд ивээлтэй ажиллаарай. Энэ бол жинхэнэ монголчуудын чин хүсэл шүү
2017-10-05
ИРГЭН:
ЯГ ТИЙМ ШҮҮ.ХҮЛЭЭЛТ ИХ БАЙНА
Зочин:
У.Хүрэлсүх ерөнхий сайдын чуулган дээр хэлсэн үгийг монголын ард түмэн чих тавин анхааралтай сонссон. Ёстой л хот, хөдөөгүй толгойтой л бүхэн ярьж байна. Одоо л нэг монгол орны хувь заяа энэ муухай хөгцөрч ялзарсан балчиг намгаас гарах нээ У.Хүрэлсүх хүү минь зоригтой зүтгээрэй МОНГОЛЫН АРД ТҮМЭН үнэхээрийн дон шүгэлсэн эдгээр муухай нөхдөөс амийг чинь алдар цуугаар хамгаална Ийм л хүүгээ улс эх орон эрж хайж байсан шүү. Улс эх орноо худалдаж идсэн энэ шуламнуудын нүүр царай илэрч байна Эд нартай хайр найргүй хатуу тэмцэл хийж МОНГОЛ орон өөдөө гарна Энэ их итгэл Монголын ард түмний 99,9 хувь байгаа 0,1 хувь л ийм муухай хүн дүрстэй чөтгөр, шуламнууд монгол эх орныг минь баллаж байна. Эд нар мөнгөөр бүхнийг хийнэ гэж мунхаглаж байгаа Өөрсдийнх нь 0,1 хувь дээр 0,1 мөнгөнд торлогдоно Эд нар үхэн хатан тэмцэлдэнэ Монгол эх орон минь мандан бадрах болтугай
2017-10-05
Зочин:
Зөв .МОНГОЛ ОРОН МАНДАН БАДАРТУГАЙ
Зочин:
МАН-ын хотын фракцийнхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын Холбооноос төрд шургалуулсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан,Эвлүүлэг нэрээр өөрсдийгөө хаацайлсан явуургүй жүжиг, Эргэж буцсан тооцоогүй шийдвэрүүд , Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
2017-10-05
зочин:
Энэ хувалз Хрэлсүхэд ичих булчирхай алга. Засаг нь огцорчоод байхад АН тай нийлээд ганцаараа үлдэж байдаг. Зожиг ямаа чонын хоол гэж энэ дээ.
2017-10-05
Zochin:
Btgii hutsaa chi Chinii deer bichsen commentiig unshaach malaa Yagaad Hurelsuh ES boloh yostoig yanziin goyo todorhoi bichsen bndaa Ene bol niigmiin zahialga medev uu Jinhene er hun ES bolloo Ard tumen bid bayarlaj bnaa Ter hogiin Enhtuvshind ni saidiin suudal ugchih za yu Tegvel 60 terbumiinhaniig shuud l ter hayadag l baihgui yu daa Ter bol tiim l alban tushaald durtai hun shu
Иргэн:
Хүрэлсүхийн зөв. Энэ новшнуудыг бүгдийг нь соль.
2017-10-05
Зочин:
Эв нэгдэл гэдэг халхавчтай МАН-ын Энх6Олд-тонгууд их л шаралхаж байна даа.Эд нар улс орны маань хөгжил дэвшилд их ч хор хүргэх магадлалтай байгаа нь харагдаж байна.Муу хог шаарнуудыг Хайр найргүй арчих хэрэгтэй.
2017-10-05
Зочин:
Тэр яруу найрагч бацаан, МАК-ын нялх Сэнгүм хоёр улс төрөөс зайлчихсан байгаарай
2017-10-05
Зочин:
хүрэлсүх МАН ыханы хэн хэн нь вэ гэдгийг сайн илчлэх хэрэгтэй.
2017-10-05
Зочин:
АН засгийг хурдан ажилд нь оруулах үүднээс саналаа өгч дэмжихээс өөр гарцгүй ш дээ.тэдний шиидвэр ,оролцоо энэ удаа маш зөв байсан шүү.
2017-10-05
ИРГЭН:
Тиим шүү засаг хурдан томилогдож ажлаа явуулах ёстой
Зочин:
бага хурлынхаа шийдвэрийг хэрэгжүүлээд хүрэлсэхээ батлалцаад явах байтал энэ хэдэн нөхөр яаж байгаа нь энэ вэ? наанаа эв нэгдэл гэж ярьдаг цаанаа хувиа боддог ,улсын эрх ашгийг хөсөр хаяядаг энхтүвшин бусдыгаа сүрхий турхирч байгаа юм байна.
2017-10-05
Зочин:
АН бол Монгол улсын төлөө зүтгэдэггүй нам. Халаас ходоод хоёрынхоо төлөө үхэхээс буцахгүй зүтгэдэг луйварчид дүүрэн. Ийм бүлэглэлтэй эвсэх хэрэггүй. Үтэр түргэн холд. Заа тэгээд журмын нөхдөөсөө нүүр буруулсан хүн хаана ч очиж хэгийгээ ч түших билээ
2017-10-05
зочин:
яг зөв хэллээ.
Зочин:
Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль
2017-10-05
Зочин:
Ардчилал бол хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтан болгох нууц Америк технологи юм. Өөрөөр хэлвэл хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй адгуусан амьтан болгон хувиргах технологийг Ардчилал гэнэ. Ёс суртахуунгүй, мөс чанаргүй болсон хүмүүс улс орноо өөрсдөө нураадаг. Бид өнөөдөр Монгол улсаа өөрсдөө нурааж ч байна. Ардчиллыг таягдан хаяхгүй л бол цаашид улам л хурдан өөрсдөө нурааж Монгол хүн, Монгол улс дэлхийн тавцангаас үүрд арчигдана.
2017-10-05
Зочин:
Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. Агуу их гүн ухаантан Платон
2017-10-05
Зочин:
“Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ. Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Манай эрх баригчид бол махчид, шимэгчид, сорогчид юм. Ардчилал нь эрх баригчдыг хүссэн ч хүсээгүй ч махчид, шимэгчид, сорогчид болгодог. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.
2017-10-05
Зочин:
Ардчилал бол хүнийг “Хүний махан хүнстэн, хүрэл чулуун зүрхтэн” болгодог, улс орныг сүйрүүлдэг нууц Америк технологи юм.
2017-10-05
Зочин:
У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Бас урвагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг МАН, МАХН болгож хагалан бутаргасан. Одоо тэрээр МАН-ыг хагалан бутаргахаар үхэн хатан зүтгэж байна. Хүн ардаа, улс төрчдөө болгоомжлогтун!!! Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна.
2017-10-05
Зочин:
Боолын сэтгэлгээтэй ард түмэн гагц төр улсын удирдагчийг юмуу системыг өөрчилсөн төдийд уг сэтгэлгээнээс ангижирахгүй. Улс төрийн хүч нам төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг нь угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай үр дүнгээ өгөхгүй билээ. Английн гүн ухаантан Самуэл Смайлс
2017-10-05
Зочин:
Нэг шинэ том дарга гарч ирээд улс орныг хөгжүүлчихэх юм шиг, жаргуулах юм шиг их л хөөрцөглөх юм. Улс ороны хөгжил дэвшил нь хэн нэг том даргаас бус, ямар нэг том намаас бус, ямар нэг том сонгуулиас бус, ямар нэг том томилолтоос бус харин гагцхүү ард түмний хүмүүжил, ухамсар, ёс суртахуунаас л хамаардаг гэдгийг дэлхийн мянган мянган жилийн түүх бэлхэнээ харуулдаг. Тиймээс ч ямар ард түмэн байна, тийм удирдагчид байна гэж ярьдаг. У.Хүрэлсүх Ерөнхий сайд болно гэж мөн ч их л хөөрцөглөх юм. Манай улс төрчид, ард иргэдийн ёс суртахуун, хүмүүжил, ухамсарын цар хэмжээ ямар өчүүхэн болох нь энэ бүхнээс харагдана. Монгол оронд хүмүүжлийн, ухамсарын, ёс суртахууны хувьсгал хийгээгүй цагт энэ байдал цаашдаа ч үргэлжилнэ. Монголчууд улс орноо өөрсдөө нураана, нурааж ч байна. Цаашдаа ч улам нураах болно. Тэгээд тусгаар тогтнолоо алдана...
2017-10-05
Зочин:
Засгийн газар хамтын хариуцлага хүлээж, танхимын зарчмаар ажилладаг. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно гэдэг нь хамтын хариуцлага хүээж байна гэсэн үг. Өөрөөр хэлвэл эрхэлсэн ажилдаа бүрэн бүрэлдэхүүнээрээ тэнцэхгүй байна гэсэн үг. Нэг үгээр хэлвэл ажлын хариуцлага алдаад бүгдээрээ ажлаасаа халагдаж байна гэсэн үг. Энэ нь шадар сайд асан Хүрэлсүхэд ч хамаарна. Өөрөөр хэлвэл шадар сайдын ажилд тэнцэхгүй ажлаасаа халагдсан Хүрэлсүхийг Монгол улсын Ерөнхий сайдаар томилож байдаг. Энэ нь эрүүл ухаан уу? Энэ нь ёс суртахуун уу? Энэ хууль ёс уу?
2017-10-05
Зочин:
Засгийн газар танхимын зарчимаар ажиллаж хамтын хариуцлага хүлээдэг. Бүгдээрээ огцорчихоод нэг У.Хүрэлсүх нь Ерөнхий сайд болно гээд үхэн хатан явж байдаг. Энэ хүнд У.Хүрэлсүхэд бусдаасаа ичих нүүр, ёс суртахуун гэж байна уу. Бурхан минь!!!
2017-10-05
Зочин:
Хууль хориглоогүй зүйлийг зарим үед ичих сэтгэл хориглодог. Сенека
2017-10-05
иргэн:
Хуралд суугаагүй нөхдүүд жинхэнэ идээд уугаач, дарангуйлагч, хүчиндэгч, алуурчин нөхдүүд байна шүү. Хэвлэлээс харж байхад зарим нухуулсан хүнийх нь цусны үнэр арилаагүй байна, хөөрхий. Тэнгэр гисгээх биз.
2017-10-05
zochin:
Baliar shantaajid
2017-10-05
L:
Ene huraldaa suugaagui humuus ard olnii uu husch baigaag sonsoogui alban tushaald Aa tolgoi ergeed medeegui um Bna
2017-10-05