Трамп Лас Вегасын хохирогчидтой уулзав
2017-10-05

АНУ-ын зугаа цэнгэлийн хот гэгдэд Лас Вегасх хотноо зохион байгуулагдаж байсан хөгжмийн наадмын үеэр Стефэн Крэйг Пэддок гэгч ямар ч шалтгаангүйгээр иргэд рүү гал нээсэн билээ.

 

 

Уг халдлагын улмаас 58 хүн амиа алдаж, 500 орчим хүн шархадсан.

 

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Тэргүүн хатагтай нар өчигдөр халдлагын үеэр шархадсан хүмүүстэй уулзсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Цагаан ордны тэргүүн Пуэрто Рико улсад айлчлаад шууд Лас Вегас хотноо очиж, иргэдтэй уулзжээ.

 

Тэрбээр "Үнэхээр харамсалтай. Ирээдүйд иймэрхүү төрлийн халдлага гаргахгүй байх тал дээр бид илүү хичээх хэрэгтэй” гэж хэлэв.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин