Концесс муухай гэсээр хотоо өмхийрүүллээ, та нар
2017-10-05

УИХ-аар  2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа. Өнөдрийн үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад Засгийн газрын гишүүд хариулт өгсөн юм.  Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Та нар Засгийн газраа хүүхдийн мөнгө өглөө гэж огцруулсан шүү. Гэтэл он дуустал бүх хүүхдэдээ мөнгө өгнө гээд төсөв оруулж ирж байгаа чинь ямар учиртай юм бэ. Мөн та нар концессийг буруутгаад байсан. Одоо тэгээд Төв цэвэрлэх байгууламжаа яах гэж байна. Цэвэрлэх байгууламжийн өмхий үнэр хотын төвд, Сүхбаатарын талбайд үнэртэж байна шүү дээ” хэмээсэнд  Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Хүүхдийн мөнгө өгөхөд хууль зөрчөөгүй. 2017 оны төсөвт ч тусгасан байсан. Төсвийн тодотголд тусгаснаар он дуустал бүх хүүхдэдээ хүүхдийн мөнгө өгөх боломжтой болж байгаа юм. Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн тухайд концессоор хийж гүйцэтгэх байсан ч ингээд бүтэхгүй болж байна. Одоо Европын сэргээн босголтын банк, БНХАУ-ын Экзим банкны аль нэгээр санхүүжүүлнэ. Ойрын өдрүүдэд шийдвэр гарна” гэсэн хариулт өгнө лээ.  

 

Нийслэлчүүд бид  нэлдээ өмхий агаараар амьсгалж байгаа. Удахгүй өвлийн хүйтэн эхлэхээр  бид угаараар уушгиа дүүргэнэ.    Ер нь концессийг улстөржүүлснээс  ганц Төв цэвэрлэх байгууламж ч биш бусад олон бүтээн байгуулалт зогсонги байдалд байгаа. Тухайлбал, яармагийн IV  төрөх эмнэлэг,  сургууль цэцэрлэгийн барилгууд гацчихсан байна.  Хувийн компаниуд төрөөс эргүүлэн авах нөхцөлтэйгээр  өөрсдийн хөрөнгөөр цэцэрлэг, сургууль эмнэлэг, зам барьдаг.  Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед төр эргэн төлөх нөхцөлтэйгээр хувийн хэвшлээрээ ажлаа гүйцэтгүүлээд  явах нь бүтээн байгуулалтаа царцааснаас хувь илүү байхаар.  Гэвч хийгдэх ёстой ажлууд өнөөдөр төр мөнгөгүйгээс цаасан дээр төлөвлөгдөж, зарим нь царцанги байдалд ороод байна. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Naraa:
Sangiin saidaa umhii uneree hurdan arilgaachee tanig udur shunugui oo in uruund amidaruulbal ta teseh uugej tanaas niseh bayanhoshuu tolgoit hotin irged asyyj baina
2017-10-05
Zochin:
Manai darga nar an man inh yalgaagui umhii unert uneheer durtai uchraas yamar ch arga hemjee abahgui baigaa ym niseh bayanhoshuu tolgoit bur hotod unertej bui ene hortoi agaar nuursnii utaa hoert olon hun huuheg hordoj baigaad tednii setgel er ubduhgui bna iim umhii hotod hun az jargaltai baih uu erenhiilegchee tuul gol ruu hiisen umhii lag chini selenge murund tendeesee baigal dalaid orj baigaag ta medehgui baina uu hereb meddeg bol shuurhai arga hemjee abah tsag boljee
2017-10-05