Энэтхэгийн эмнэлэгт хүүхдүүд амиа алджээ
2017-10-06

Энэтхэгийн Ассам мужийн нэгэн эмнэлэгт бага насны найман хүүхэд амиа алдсан талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Эмнэлгийн эмч, сувилагч нарын хайхрамжгүй байдлаас болж хүүхдүүд амиа алдлаа хэмээн хэвлэлийнхэн үзэж байна.

 

 

Цагдаагийнхан хүүхдүүд ямар шалтгааны улмаас амиа алдсан эсэхийг тодруулахаар ажиллаж буй бөгөөд хэсэг хугацаанд эмнэлгийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргажээ.

 

Амиа алдсан хүүхдүүдийн зарим нь 1-2 сарын өмнө амиа алдсан бол зарим нь сүүлийн 24 цагийн дотор шалтгаангүйгээр амьсгал хураасан гэнэ. Ассам мужийн уг эмнэлэг нярайн эндэгдлийн түвшин Энэтхэгт хамгийн өндөр байна.

 

Энэтхэгт өнгөрсөн сард 100 орчим нярай хүчил төрөгчийн дутагдлын улмаас амиа алдсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Хүйн халдвар юм уу, ямар нэг шалтгаантай л байгаа шүү дээ!
2017-10-07