Обама хуримынхаа 25 жилийн ойг тэмдэглэжээ
2017-10-09

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама, Тэргүүн хатагтай Мишель Обама нар хуримаа хийгээд хэдийнэ 25 жил болсон талаар “www.elleuk.com” сайт мэдээллээ.

 

 

Хос хуримын ойгоо гэр бүлийнхээ хамтаар тэмдэглэн өнгөрүүлсэн хэмээн ойрын эх сурвалж өгүүлэв. Хатагтай Обама өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан нөхөртэй хуримын ойн мэндийг хүргэсэн аж.

 

Тэрбээр “Бид нэг бүхэл, нэг гэр бүл болоод хэдийнэ 25 жил болжээ. Уул шиг түшигтэй чамаараа маш их бахархаж байна. Чи бол бидний баатар билээ” гэж бичээд, 25 жилийн тэртээ авахуулсан хуримын зургаа нийтэлсэн байна.

 

Мишель Обама хуримынхаа 20 жилийн ойгоор мөн инстаграмдаа “Чиний минь үс жоохон бууралтсан болохоос чинь яг өмнөх шигээ гайхалтай харагдсаар байгаа” хэмээн бичиж байжээ.

 

Тэд Саша, Малиа гэх хоёр охинтой билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин