Бүрдээгүй Засгийн битүү тохироо
2017-10-09

 

У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн олны анхаарлын төвд байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан тушаалдаа томилогдоод долоо хоноогүй байгаа ч Засгийн газрын танхимаа яаралтай байгуулах  цагийн үеийн шаардлага, нийгмийн хүлээлт байгааг хэн хүнгүй мэднэ.

 

Гэхдээ эрх баригчид Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлаар толхилцсон хэвээр байна. Уг нь ч Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН-ын бага хурлын гишүүдийн 63.9 хувийн саналаар нэр дэвших эрхээ авсан бол параментад намынхаа “65-ын бүдүүн” бүлгийн бус сөрөг хүчний дэмжлэгээр томилогдсон.

 

Өмнөх парламентын өнгийг харахад эрх баригчдын хагарал дээр сөрөг хүчин тоглолт хийж,  асуудлыг гацаан, рейтенгийг нь унагахад түлхэц болж ирсэн. Харин энэ парламент дахь сөрөг хүчин АН төр, засгийг тогтвортой байлгахад анхаарч ,хэдийгээр цөөнхийн цөөнх ч хоёр хуваагчдаад байгаа МАН-ын бүлгийн  хагарлыг төрийн хагарал болгон даамжруулалгүй, Ерөнхий сайдын томилгоог  дэмжин, дэм болсон.  Үүнийг  сөрөг хүчин эрх баригчдаа дэмжсэн түүхэн тэмдэглэлт үйл явц гэж ч болох.

 

Үүнтэй зэрэгцээд АН Засгийн газарт дөрвөн сайдын суудал авах нь гэсэн бор шувуу ниссэн ч сөрөг хүчний зүгээс “Засгийн газарт хамтрахгүй гэдгээ дахин дахин мэдэгдээд байгаа.  Ямартай ч парламентын үнэмлэхүй хуваагдал ойлголцолд хүрээгүй одоо ч үргэлжилсээр байна.

 

Шинэ Ерөнхий сайд томилогдоод 14 хоногийн дотор Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ УИХ-д өргөн барих заалттай. Хэрвээ эрх баригчдын үл ойлголцол үргэлжилвэл хуулийн хугацааг тулгаж, асуудлыг шийдэх янзтай даг.

 

Ер нь сөрөг хүчин АН Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг багийнх нь хамт дэмжинэ гэдгээ мэдэгдээд байгаа. Гэхдээ тэд өмнөх парламентын үед эрх барьж байхдаа байгуулсан Засгийн бүтэц дэх яамдыг тусгаж ажиллахыг  Ерөнхий сайдад санал болгосон байлаа.  “Ерөнхий чиг үүргийн яам болон чиглэлийн бусад яамдыг өнөөгийн тавигдаж байгаа эдийн засгийн шаардлагад нийцүүлэх ёстой. Тиймээс Засгийн газрын шинэчилсэн бүтцийг хийж, Аж үйлдвэрийн, Эдийн засаг хөгжлийн, Хөдөлмөрийн, Соёл, аялал зуулчлал, спортын яамыг тусад нь байгуулах нь зүйтэй” гэсэн байр суурийг сөрөг хүчин илэрхийлж байгаа.

 

Уг нь Ерөнхий сайд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан одоогийн Засгийн газрын бүтцэд өөрчлөлт хийхгүй, бүрэлдэхүүнээ өөрчилнө гэдгээ мэдэгдсэн. Гэвч улс  төрийн тохироо, шахаанаас Ерөнхий сайдын байр суурь өөрчлөгдөх магадлалтай. 

 

“Дан дээл”-тэй Ерөнхий сайд парламентаас дэмжлэг авахгүй байх сөрөг талтай, танхимаа “давхар дээл”-тэй бүрдүүлэхэд асуудал шийдэгдэнэ гэж үзэж байгаа. Тиймээс  ч өнөөдрийн парламент дахь эрх баригчид дахь бүлэглэл Засгийн бүрэлдэхүүнд орох тохироонд хүрч чадахгүй талцсан.  МАН-ын бага хурал дээрээ анх удаа парламентад сонгогдсон гишүүдээ сайд болгохгүй гэсэн итгэлцэлд хүрсэн ч МАН-ын бүлэг дээр “дур эзнээ голохгүй”  үйл явц үргэлжилсээр байна.

 

Нөгөө талаас Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчиллөө нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдалтай танилцан хөтөлбөрөө боловсруулах, яам, тамгын газрын үйл ажиллагааг судалж, цаг алдах асуудалгүй.  Өмнөх Засгийн газарт Шадар сайдаар ажиллаж байсан нь улс орны нийгэм, эдийн засаг ямар байгаа, цаашид ямар бодлого баримтлах хэрэгтэй зэргээр гартаа барьсан бэлэн хөтөлбөртэй нь түүний давуу тал.

 

Хэрвээ МАН-ын бүлэг дэх  “зарчмын тохироонд хүрээгүй” хэмээн  өөрийнх нь эсрэг зогсоод байгаа журмын нөхөдтэйгээ ойлголцолд үл хүрвэл танхимаа бүрдүүлэхдээ дахин  АН-ын дэмжлэгийг авна. Гэхдээ сөрөг хүчин эрх баригчдад тэр бүр тал засан дэмжээд байхгүй. Одоогийн байдлаар У.Хүрэлсүх парламентаас өмнөх Засгийг огцруулахад гарын үсэг зурсан  32-оос гадна сөрөг хүчин АН, үгээр бус ч үйлдлээрээ дэмжиж  Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэгтэй яваа. Улс төр дэх эрх ашгийн тэмцэл л өнөөдрийн энэ дүр зурагт хүргэсэн. 

 

Тиймээс   одоогийн нөхцөл байдлыг  харахад МАН-ын 65-ын бүдүүн бүлгээ тулж зогсох Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаа хэрхэн бүрдүүлэхээс түүний Засгийн газар тогтвортой байх эсэх нь хамаарах нь.   

 

Бүрдээгүй Засгийн битүү тохироо хөшигний ард хэрхэн явагдах нь энэ долоо хоногт  ил болох биз ээ. 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
jujig l bitgii baigaacai.dood ,dund dabxargiig yl toomcorlodog oligarxiudaar tor bariulj odoo bolloo!!!!
2017-10-10
Зочин:
Унасан засгийн унасан шадар сайдыг ЕС болгодог сонин л юм байна.Манайхаас өөр оронд ингэхгүй байх аа.Адилхан унасан тэр засгийн нүүр царайг тодорхойлолцож байсан л хүн дээ
2017-10-10
зочин:
Хүрэлсүхийн ЕС-ын зиндаанд хүрэхэд оюун ухаан, мэргэжил, мэдлэг, туршлага их дутах байхаа. Энэ өндөр нэр хүндтэй, асар их хариуцлагатай ажлыг өндөр дуу, хоосон уриа-лоозон, нударгаар гүйцэлдүүлдэггүй юм. Яруу сайхан ухаан бодол, зөв мэргэн бодлогоор ажил, асуудлыг шийддэг билээ!!!
2017-10-09
Зочин:
Ерөнхий сайд нь казино тоглодог тэрбумтан, УИХ-ын дарга нь газрын наймаачин тэрбумтан, Ерөнхийлөгч нь өмч хувьчлалын тэрбумтан. Харин багш, эмч, ард түмэн гуйлагчид. Хай тэрбумтан, гуйлгачин хоёр яаж хэл амаа ололцоно!!!
2017-10-09
ZOCHIN:
HURELSUH ARD ,IRGEDIIN DEMJLEGEND L NAIDAH N HOL YBAH IIN EHLEL.M.ENHBOLD TERGUUTEI AVILGACHIN MANAN BOLON 60 TERBUMIINHANTAI EVSVEL IH L AMARHAAN UNAH N TODORHOI.
2017-10-09
Зочин:
Их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул. Их эзэн хаан Чингэс
2017-10-09
Зочин:
У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Бас урвагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг МАН, МАХН болгож хагалан бутаргасан. Одоо тэрээр МАН-ыг хагалан бутаргахаар үхэн хатан зүтгэж байна. Хүн ардаа, улс төрчдөө болгоомжлогтун!!! Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна.
2017-10-09
Зочин:
Ханилж яваад нөхрөө, унаж яваад морио. Монгол ардын зүйр цэцэн үг
2017-10-09
Зочин:
Засгийн газар хамтын хариуцлага хүлээж, танхимын зарчмаар ажилладаг. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно гэдэг нь хамтын хариуцлага хүээж байна гэсэн үг. Өөрөөр хэлвэл эрхэлсэн ажилдаа бүрэн бүрэлдэхүүнээрээ тэнцэхгүй байна гэсэн үг. Нэг үгээр хэлвэл ажлын хариуцлага алдаад бүгдээрээ ажлаасаа халагдаж байна гэсэн үг. Энэ нь шадар сайд асан Хүрэлсүхэд ч хамаарна. Өөрөөр хэлвэл шадар сайдын ажилд тэнцэхгүй ажлаасаа халагдсан Хүрэлсүхийг Монгол улсын Ерөнхий сайдаар томилож байдаг. Энэ нь эрүүл ухаан уу? Энэ нь ёс суртахуун уу? Энэ хууль ёс уу?
2017-10-09
Зочин:
Хууль хориглоогүй зүйлийг зарим үед ичих сэтгэл хориглодог. Сенека
2017-10-09
Зочин:
Засгийн газар танхимын зарчимаар ажиллаж хамтын хариуцлага хүлээдэг. Бүгдээрээ огцорчихоод нэг У.Хүрэлсүх нь Ерөнхий сайд болно гээд үхэн хатан явж байдаг. Энэ хүнд У.Хүрэлсүхэд бусдаасаа ичих нүүр, ёс суртахуун гэж байна уу. Бурхан минь!!!
2017-10-09
Зочин:
Муу хүмүүс нэгдэж дотносно гэдэг нь нөхөрлөл биш, хуйвалдаан. Тэд бие биеэ хайрладаггүй, харин бие биеэсээ жийрхэдэг. Тэд найз нөхөд биш, үгсэгсэд. Этьен Боэси
2017-10-09
Зочин:
Хэсэг зуур хуйвалдаанд оролцсон хүн дараа нь хуйвалдаангүйгээр амьдарч чадахаа больдог. Бусад бүх зүйл түүнд уйтгартай санагддаг. Жан Дө Лабрюйер
2017-10-09
Зочин:
Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. Жек Андерсон
2017-10-09
Зочин:
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. П.Ж.Рурке
2017-10-09
Иргэн:
МАН ЗАДАРСАН НЬ 60 тэрбумынхан буюу МАФ сүлжээнийхэн илчлэгдсэн аятайхан хэрэг болсон. ТЭД МАХН-руу гүйгээд ч АРД ТҮМЭН ХЭН БОЛОХЫГ САЙН МЭДЭЖ АВЛАА.
2017-10-09
Зочин:
Zg-aas shaltgaalj MAH naikh eseh ni shaltgaalna
2017-10-09
зочин:
Ан -ын саналыг л ажил болговол дэмжлэг аль аль талаасаа авнашдээ тэгээд дэд сайдуудаа хасчихвал ахиц гарч гэж түр ойх цаг хожих боломж гарнадаа сүххүүд
2017-10-09
Зочин:
Энэ Энхлэн нэртэй нөхөр хэн бүхний мэддэг зүйлийг нурших хэрэггүй мэт
2017-10-09
Зочин:
Chacagsukh bolloo
2017-10-09