Төсвийн тодотголоор АН завсарлага авлаа
2017-10-10

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байлаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд хэлэлцэх асуудлыг танилцуулан батлав.  Энэ оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэх үед АН-ын бүлэг завсарлага авлаа. Тэд төсвийн тодотгол дээр анхааран үзэх хэд хэдэн асуудал байгаа гэсэн юм.

 

Ийнхүү АН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авснаар хэлэлцэх асуудал хойшлогдож, хуралдаан өндөрлөлөө. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин