Ломбард эрхлэгчдийн чуулга уулзалт болно
2017-10-11

09.00 цагт Нийслэлийн тээврийн газрын удирдлагууд Нийтийн тээврийн хэрэгслүүдэд суурилуулсан автомат төхөөрөмжийн ашиглалттай танилцана. Утас: 96334405, 327968



11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д "Багшдаа тусалъя" эцэг эхчүүдийн холбооноос багш нарын цалин нэмэх асуудлаар мэдээлэл хийнэ.



11.00 цагт Нийслэлийн иргэний танхимд Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар чуулга уулзалт болно.


11.00 цагт “Q Art Gallery”-д "Үзэсгэлэнт Япон орон, байгаль, уламжлалт соёл, хүмүүс" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.


11.00 цагт АТГ-аас өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.


11.00 цагт Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвд "Бизнес эрхлэгч та хөнгөлөлттэй зээлд хэрхэн хамрагдаж, төслөө хэрхэн бичих вэ" өдөрлөг болно. 


11.00 цагт “Монгол ньюс мэдээллийн төв”-д Жендерт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход өсвөр насны хөвгүүдийн оролцоог хангах зорилго бүхий "Хүчирхэг хөвгүүд” аяны зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.


11.30 цагт “Монгол ньюс мэдээллийн төв”-д Иргэн Д.Батбаяр Монгол бөө судлаач болон бөөгийн холбоо, эвлэл, ТББ, бөөгийн улаач нарыг мэтгэлцээнд дуудах талаар мэдээлэл хийнэ.


14.00 цагт 14.00 цагт Монгол цэргийн музей, “Монгол цэрэг-бүжгийн холбоо”-той хамтран Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний анги, байгууллагын соёл хүмүүжлийн ажилтнуудтай “Бие бүрэлдэхүүний чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэхэд цэнгээнт бүжгийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол” сэдэвт сургалт, өдөрлөгийн арга хэмжээг Монгол цэргийн музейд зохион байгуулна.



 

Shuud.mn
Сонин хачин