Рассел Кроу танигдахын аргагүй болтлоо таргалжээ
2017-10-11

Холливуудын нэрт жүжигчин, “Оскар”-ын шагналт Рассел Кроу танигдахын аргагүй болтлоо жин нэмсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Жүжигчин эрийн таргалсан шалтгаан нь түүний тоглож буй шинэхэн уран бүтээлтэй нь холбоотой гэнэ.

 

 

Тэрбээр “Boy Erased” гэх бүтээлд жүжигчин Николь Кидманы хамтаар тоглож буй юм.

 

Тус бүтээлийн гол дүрийг бүтээж буй Рассел Кроу зохиолын дагуу дүрдээ орохын тулд их хэмжээний жин нэмэхээс өөр сонголтгүй болсон гэнэ. “Зураг авалт дууссан өдрөөс илүү жинтэй дайн зарлах болно” хэмээн жүжигчин эр мэдэгдэв.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин