Нийтийн тээврийн автобус буудлаа зарладаг боллоо
2017-10-11

Нийслэл хотын нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдрийн байдлаар нийт 88 чиглэлд 950 автобус, троллейбус үйлчилгээнд ажиллаж, ажлын өдөрт 800.0 мянга орчим зорчигч тээвэрлэж байна. Нийслэлийн Тээврийн газраас Нийслэлийн 378 жилийн ойг угтан хийж байгаа ажлын нэг нь иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу өвлийн улиралд цонх цантаж, зорчигчдод хүндрэлтэй байдал үүсч, буух зогсоолоо андуурах асуудлыг шийдвэрлэх зорилгоор дуу хоолойгоор зогсоол зарлах автомат системийг автобус, троллейбуснуудад суурилуулаад байна. 


Нийслэлийн Тээврийн газраас “Улаанбаатар Смарт Карт” ХХК-тай хамтран автобусан дотор дуу хоолойгоор зогсоол автоматаар зарлагчийг суурилуулах, системийн хөгжүүлэлтийг хийж гүйцэтгэн нийтийн тээврийн үйлчилгээнд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс албан ёсоор эхлүүлээд байна. Дуу хоолойгоор зогсоол зарлах автомат систем нэвтэрч мөн харааны бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврээр зорчих боломжийг нэмэгдүүлж байгаагаараа онцлог юм. 


Замын хөдөлгөөний болон зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс дуу хоолойгоор зогсоол зарлах автомат систем нь жолоочийн ямар нэг оролцоогүйгээр автобус, троллейбусанд суурилуулсан GPS системээс газарзүйн мэдээллийг авч ажилладаг.
Өнөөдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Г.Доржпалам, Х.Булгаа нар дуу хоолойгоор зогсоол зарлах автомат систем суурилуулсан ажлын явцтай танилцлаа. Өнөөдрийн байдлаар 1100 автобусанд суурилуулахаас ажлын явц 90 гаруй хувьтай явж байна.

Shuud.mn
Сонин хачин
Sophie Von Hagen:
How can I recover my money from a fake Bitcoin investment website?Lost Recovery Masters I lost about £746,000 pounds worth of Crypto to a fake investment trading platform that tricked me into investing on their platform with the intent of earning a 15% daily profit. I was losing it all to a point that I couldn't afford to take care of my bills and my Family.I was very disappointed with myself and was drowning in shame. I had to do a google search and came across Lost Recovery Masters, a cryptocurrency recovery company who are experts in recovering stolen and lost crypto funds. I immediately reached them out and explained my problem and they were able to recover 75% of my funds. I will recommend them to any victim out there trying to recover their funds back. Contact Info: Website https://lostrecoverymasters.com/ Support team Mail Support@lostrecoverymasters.com WhatsApp: +1(204) 819- 5505. 2023 ©️ All Rights served
2023-12-03
Зочин:
Буудлаа зарлаад байгаа нь сайшаалтай ч зарим буудлыг зарлаж байгаа нь огт ойлгомжгүй байна.
2017-10-12
Зочин:
Нийтийн тээврийг хувийн хэвшлээс салгаж хот мэдэлдээ авах хэрэгтэй байна. Ёстой сахил хүртээд шал дордов гэгчээр хувьд очоод жинхэнэ новш болсон. Микроавтобус, халтуурчдаас дутахааргүй хог болсон.
2017-10-12
Зочин:
Estoi novsh bolson bn niitiin teever gedeg chn xotiin tuvuur chn xumuus ter chigeeree alxaj bn bux avtobuusnuud n bituu chixeestei ymarch suux bolomj baixgui unexeer aimshig gutamshig bolson bnlee buur dordson bnlee shuu.ene dorjpalam uuruu neg avtobusand suux geed uzdee ymarch zoxion baiguulalt baixgui
2017-10-11
Зочин elbegdorj:
buudal zarlahaas iluu tsagiin hubaarii ni bichij zogsoold bairluulah keregtei
2017-10-11
Зочин:
Buyant uhaa 2 ruu hoit chiglelees abtobus yabdaggui ym. Genee bmzz ulaan hyaran bmzz horoollin abtobusnuud hungui td zogsool deeree 5 minutin zaitai ireed bagon shig shabaaraldaad niseh narni guur ene ter ereesee yabdaggui gej baigaag anhaarna uu damjuulna uu gej baina
2017-10-11
Зочин:
Oo sain bna tegseb chini yasan geech by buyant uhaa 2 abtobusnu abtomat zarlagch hunnu mall gehgui biba sityi 2 udaa zarlaad 120000 ,ig tub tsengeldeh gd humuus shuud zuun tiishee yavah ni uu geed budiluulj baigaam daa
2017-10-11
Зочин:
Би Гачууртын автобусаар үйлчлүүлдэг. Эрэгтэйгийнх үг мэдэгдэхгүй ,микрофонтой хэт ойр ,тод бишмаш олон давталттай байгаа учир цэгцтэй болгох л хэрэгтэй байна даа.
2017-10-11
Зочин:
Сайн байна одоо чиглэлүүдээ нэг хянаж өөрчлөх хэрэгтэй мөн зардлын журмаа шинэчлэх хэрэгтэй
2017-10-11