МАН-ын Удирдах зөвлөл хуралдана
2017-10-12

Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдана. Хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэх юм.

 

Одоогоор ЗГХЭГ-ын даргад Г.Занданшатар, ГХ-ны сайдад Д.Цогтбаатар, ХЗДХ-ийн сайдад Ц.Нямдорж, ЭМ-ийн сайдад Д.Сарангэрэл,  УУХҮ-ийн сайдад Д.Сумъяабазар, БСШУС-ын сайдад Ц.Цогзолмаа, Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар, ХНХ-ын сайдад С.Чинзориг, ЭХ-ний сайдад Ц.Даваасүрэн, ХХААХҮ-ийн сайдад Б.Батзориг, БОАЖ-ын сайдад Н.Цэрэнбат нарыг томилохоор нэгдсэн ойлголцолд хүрсэн. Харин  Шадар сайд болон БХБЯ, БХЯ-ны  сайдын томилгоон дээр нэр дэвшүүлэх тохироо бүрдээгүй байсан юм. 

 

Өчигдөржин хоёр талд хуралдсан УИХ дахь МАН-ын бүлгийнхэн тохироонд хүрчээ. Шадар сайдад Ө.Энхтүвшинг, БХБ-ын сайдад А.Баделханыг, БХ-ын сайдад Н.Энхболдыг  томилуулахаар МАН-ын даргын талаас нэр оруулсан байна. 

 

Тиймээс  Удирдах зөвлөлийн хуралдаанаар сайд нарын томилгооны асуудлаар шийдвэрээ гаргаж,  Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын бүрэлдэхүүнээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр өргөн барина.

Н.Энх 

Shuud.mn
Сонин хачин
Ard:
Itgel daah hun bish dee! Ard tumniig huurhaas uur yumgui dee!ene hamtraad baigaa humuus chin
2017-10-12
Зочин:
худлаа ярьсанд нь үнэмшээд хулхидуулсан хүн олон байна аааааааа
2017-10-12
Зочин:
Хүрэлсүх минь чамайг бид хүчтэй зоригтой ард бидний төлөө л гэж дэмжсэн шүү арай ч дээ урам хугарлаа
2017-10-12