Жуулчдыг далайн эрэг дээр тамхи татахыг хориглолоо
2017-10-12

Тайландад аялахаар ирсэн жуулчин наран шарлагын газар тамхи татах боломжгүй болсон байна.

 

 

Албаныхан жуулчид ихээр очдог амралтын газруудад шалгалт явуулахад далайн эрэг орчмоос их хэмжээний тамхины ишийг олсон тухайгаа хэвлэлийнхэнд мэдэгдлээ. Далайн эргээс цуглуулсан хогны гуравны нэг нь тамхины иш байжээ.

 

Энэхүү хориг жуулчдын хамгийн их анхаарал татдаг 20 газарт хүчин төгөлдөр үйлчлэх гэнэ.

 

2.5 км үргэлжлэх Патонг гэх далайн эргээс 138, 000 ширхэг тамхины ишийг цуглуулжээ.

 

Хэрвээ жуулчид дээрх хоригийг зөрчсөн тохиолдолд нэг жил албадан баривчлах эсвэл 100 мянган бат буюу 2280 мянган ам.доллароор торгохоор болсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
МАНАЙД ИНГЭДЭГ БОЛООСОЙ:
ТАМХИ БОЛ ХАМГИЙН АДГИЙН ӨВЧИН
2017-10-12