Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө
2017-10-12

УИХ дахь МАН-ын бүлгийн хурал өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар тус бүлгийн дарга Д.Хаянхярваа нар хэвлэлийн бага хурал хийв. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа:

 

-МАН-ын бүлэг даваа гаригт хуралдсан. Өнөөдөр үргэлжлүүлэн хуралдаж, Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэлэлцлээ. Одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, АТГ-т албан бичиг хүргүүлнэ. Хариу ирүүлсний дараа УИХ-аар өргөн барьж хэлэлцүүлнэ хэмээлээ.  Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

-Дэд сайд нарын асуудал яригдсан болов уу?

-Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй өнөөдрийн байдлаар Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлыг ярилцсан.

 

-Дан парламентаас бүрдүүлж байна. Үүнд тогтвортой байдлыг харгалзсан уу?

 

-Дан дээл, давхар дээл гэдгийг хуулиар зохицуулж, хориглосон зүйл байхгүй. Хамгийн гол нь бид тогтвортой байдлыг харгалзаж, нухацтай хэлэлцсэн.  Засгийн газрыг гишүүдийг сонгохдоо нэлээд нухацтай хэлэлцсэн. Бид олон түмний зүгээс ирсэн санал шүүмжлэлийг нягталж үзсэн. Мэдлэг, чадвар, ажлын дадлага  харгалзан үзсэн. Засгийн газарт өөр өөрчлөлт орохгүй.

 

-УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж ХЗДХ-ийн сайд болж байна. УИХ-ын дэд даргаар хэнийг томилох бол?

-Бид энэ удаад зөвхөн Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэлэлцсэн. Сайд нар томилогдсоны дараагаар дараагийн асуудлаа хэлэлцэнэ.

 

-Засгийн газрын гишүүд цалингүй ажиллана гэж байсан. Энэ тал дээр?

 

-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн болоход аль нэгнийхээ цалинг авдаг байсан хуучин жишигтэй. Энэ жишгээрээ явна.

 

-ҮХЦ-ийн гишүүнд Р.Бурмааг томилох асуудал хэлэлцэж байна. Танай бүлэг дэмжиж байгаа юу?

 

-Бид энэ асуудлаар завсарлага аваад хугацаа нь дууссан. Тиймээс байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

 

Тодруулахад, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхим дараах бүрэлдэхүүнтэй байхаар нэр дэвшүүлээд байгаа юм.

 

Яам

нэр

Шадар сайд

Ө.Энхтүвшин

ЗГХЭГ-ын дарга

Г.Занданшатар

Гадаад харилцааны сайд

Б.Цогтбаатар

Сангийн сайд

Ч.Хүрэлбаатар

Хууль зүй, дотоод хэргийн сайд

Ш.Раднаасэд

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 

С.Чинзориг

Эрчим хүчний сайд

Ц.Даваасүрэн

Эрүүл мэндийн сайд

Д.Сарангэрэл

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд

Д.Сумъяабазар

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд

Б.Батзориг

Батлан хамгаалахын сайд

Н.Энхболд

Барилга хот байгуулалтын сайд

А. Баделхан

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд

Ц.Цогзолмаа

Зам тээвэр, хөгжлийн сайд

Ж.Бат-Эрдэнэ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Н.Цэрэнбат

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Sarangerel eruul mendiin salbariig hariutslagatai sahilga battai yostoi hunii toloo bolgoj oorchilj chadaj baival bolj l bna, eruul mendiin salbariin ajilchdiig ajliih ni ur dungeer tsalingiin nemegdliig ni olgoj baival shudarga bha aa tuunees bish tsaashid tsaling havtgairuulan nemj bolohgui bh o
2017-10-13
Зочин:
ЭНЭ ЦЭРЭНБАТ ГЭГЧ ХААНААС ГАРААД ИРЭВЭЭ
2017-10-13
Ard:
Sarangerel , tsogzolmaa ,Sumyabazar nar icheesee dee! Eruul mendiig setguulch teneg awgai Yu medhiin khurelsukh ee Ard tumen teneg bish dee ! Hudlaa Ard tumnii ner barij yrihaa boliosoo urvagch nar!
2017-10-13
nan:
Sarangerel, Symiyabazar 2 -t ichix nyyr gej baixgyi, abgai, noxor yr xyyxed ni xeldeggyi yum baixdaa. Shibshig, mongoliin tor jinxene janxyy bolj dee. Xyrelsyx-g ES bolgodog xamgiin byryy baisaa, ES ooroo barag mergejilgyi lyibarchin
2017-10-13
Чоно:
Хүрэлбаатар.Сарангэрэл.Сумьяабазар.ээ бурхан минь
2017-10-12
Зочин:
mash teneg huvilbar . huuli zuin bolood barilga tohijuulaltiin said arai bish ee.
2017-10-12
Zochin:
Yug ni zowlolddog yum be..eswel erunhiilugchiin zasaglaltai boloyo l do.
2017-10-12
zochin:
NYMDORJIIN NER ZARIMDAA HUULIIN SAID GEED ZARIMDAA OOR HUNII NER BHIIN.GEHDEE BAISAN BGAAGUI N GOL N BISH.NYMDORJ BOL IH HURLIIN DARGA BAIH N GOL NSHUU.M.ENHBOLD AVILGACHIN OOROO OGTCROH ESTOI. 60 TERBUMIIN HUULIIN HAMGAALALTAND AVNA AILTGUI GESEN HUN N ENE GAZRIIN PANZCHINSHDEE. ARGAGUIL DIILJIINEDEE HUULI N HEREGSEHGUI BOLGOOD L. ERT OROI ILRENEDEE ...
2017-10-12
bas:
huuli zuin saidad Nymdorj, Radnaased geedl bichij uguhiimda
2017-10-12
Зочин:
Нөгөө бие биедээ хяналт тавьдаг хууль тогтоох засаглал, гүйцэтгэх засаглал, шүүх засаглал хаачив!!!
2017-10-12
Зочин:
УИХ-ын гишүүдийг Засгийн газрын гишүүн болгож байгаа нь УИХ-ыг авилгалдаж байгаа маш том АВИЛГАЛ юм.
2017-10-12
Ard:
Hoshin shog bolj bna daa! Tor zasgiin ajil!icheesee Khurelsukh
2017-10-12
Zochin:
gol helsen ug amlaltaa bieluuleh
2017-10-12
Zochin:
Bitgii ineedtei yum yariad bai ard tumnii sanaliig hargalzsan baiaa sumyabazar gegchiig saidaar tavih geed baij bna uuu?
2017-10-12
Зочин:
Н.Цэрэнгбат гэж хаанаас гараад ирэв ҮҮ БАГАБАНЬД илгээв үү????
2017-10-12
irgen:
Энэ Хаянхярваа гэж өөрийн толгойгүй, утсан хүүхэлдэйг МАН-аас зайлуулах л хэрэгтэй болж дээ. Ёстой жинхэнэ нохойн баас зуурахдаа бүүр гаршчихсан хогийн хулгайч.
2017-10-12
Энхсаруул:
Бусад сайд нар болох л байх. Харин тэр Х.Баделхан чинь хаанаас гараад ирвээ. Та нар зөв хүнээ олж тавиачээ. Хүрэлсүх та ийм өчүүхэн байвал дахиад л огцрох нөхцөл бүрдэнэ дээ. Та бас мөнгө авсан уу Баделханаас
2017-10-12
Зочин:
BURKHAN MINI TER SARANGEREL , BUU UZEGD , SETGUULCH AWGAY ERUUL MENDIIN SAYD , MONGOLCHUUD MINI
2017-10-12
ОЙЛГОСОНГҮЙ:
ХУУЛЬЗҮЙН САЙД НЬ НЯМДОРЖ ЮМУУ РАДНААСЭД ЮМУУ
2017-10-12
Зочин:
zovshiltsoh evseh hoer oor
2017-10-12