Белла Хадид реппер залуутай болзох болжээ
2017-10-12

АНУ-ын уран бүтээлч, реппер Драке загвар өмсөгч Белла Хадид нар болзож эхэлсэн талаар “www.hollywoodlife.com” сайт мэдээллээ.

 

 

Белла өчигдөр 21 насныхаа төрсөн өдрийг Нью Йорк хот дахь нэгэн зоогийн газарт тэмдэглэн өнгөрүүлсэн байна.

 

Уг төрсөн өдрийн арга хэмжээний хүндтэй зочдын нэг нь реппер эр байжээ. Белла төрсөн өдөрт нь ирсэн зочдоо үлдээгээд 30 настай Дракийн хамтаар зоогийн газрыг орхин гарчээ.

 

Тэрбээр хэвлэлийнхээс холдсоныхоо дараа гар гараасаа хөтлөлцөн, хотоор зугаалсан гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин