Амиа золиослогчийг баривчилжээ
2017-10-16

Афганистаны нийслэл Кабул хотноо амиа золиослохоор төлөвлөж байсан 30 орчим насны залууг цагдаагийнхан амжилттай баривчилсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Амиа золиослогчийн жолоодож явсан ачааны машины тээшнээс гурван тонн тэсрэх бөмбөг олжээ. Тэрбээр тэсрэх бөмбөгөө улаан лоолийн хайрцагт хийж, улмаар тэслэхээр төлөвлөж байсан гэнэ.

 

Шалган нэвтрүүлэх хэсэг дээр уг машиныг шалгах үед амиа золиослогч эсэргүүцэл үзүүлсэн учир түүнийг буудаж, шархдуулсан талаар албаныхан өгүүлэв. Эрх баригчид “Цагдаагийнхан үүргээ сайн гүйцэтгэж, маш олон хүнийг эмгэнэлт явдлаас урьдчилан сэргийлж чадлаа” гэж мэдэгджээ.

 

Кабул хотноо өнгөрсөн тавдугаар сард халдлага болж, 150 хүн амиа алдсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин