Улаанбаатарт 343.1 мянган хүн ядуу амьдарч байна
2017-10-17

Олон улсын ядуурлыг бууруулах өдөр өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан Үндэсний Статистикийн Хороо, Дэлхийн Банктай хамтран “Ядуурлын дүр төрх-2016” ядуурлын тооцооны үр дүнг танилцууллаа. Энэ тооцоог өрхийн нийгэм, эдийн засгийн 2016 оны судалгаанд үндэслэн хийжээ.

 

Монгол Улсын хүн амын ядуурлын түвшин буюу ядуурлын хамралтын хүрээ 29.6 хувь болсон бөгөөд 907.5 мянга орчим хүн ядууралд өртсөн байна. Өөрөөр хэлбэл  100 хүн тутмын 30 нь зайлшгүй шаардлагатай хүнсний болон хүнсний бус хэрэглээний зүйлийг худалдан авах чадваргүй байна гэсэн үг юм. 

 

Улаанбаатар хот болон төвийн бүсэд ядуурал хамгийн бага буюу нийт хүн амынх нь 24.8-26.8 хувь нь ядуу байна.  Харин баруун, хангай болон зүүн бүсэд ядуурлын хамралтын хүрээ хамгийн өндөр буюу нийт хүн амынх нь 33.6-43.9 хувь нь ядуу байгааг тооцоолжээ.

 

Улаанбаатар хотод нийт хүн амын 45.2 хувь нь, ядуучуудын 37.8 хувь нь амьдарч буй. Хэдийгээр Улаанбаатар хотод ядуурлын хамралтын хүрээ хамгийн бага буюу 24.8 хувь байгаа ч бусад бүсүүдтэй харьцуулахад хамгийн их ядуучууд буюу 343.1 мянган хүн ядуу амьдарч байна.

 

 “Ядуурлын дүр төрх-2016” судалгааг энд дарж үзнэ үү.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
hud hud
2017-10-17
зочин:
МАНАН-г үхэр монголчууд та нар өөрсдөө 90 онд сонгосон биз дээ.
2017-10-17
Зочин:
Ард түмнийг ийм болтол шулан мөлжиж 27 жил эрх барьсан МАН ба АН-аас ард түмэн ял асуух хэрэгтэй болоод байна . Дарга нар нь улсын баялгийг дээрэмдэж зарж хөлжиж, офшорт аваачиж нуусан
2017-10-17
зочин:
Энэ төрийн байж байгааг. Нийслэлийн ажлыг хийж чаддаггүй хүн нь УИХ-ын дарга болоод ч ажил нь урагшлахгүй байгаа нь хялбар аргаар мөнгө босгож өөрсдийн хүрээгээ тэлж вант улс байгуулахыг санаархсантай холбоотой. Ажилд гацаа бологсод буюу даргын цүнх тэвэрч гүйсэн нөхдүүд юу ч хийхгүй нь ойлгомжтой. Ийм л дүр төрх дээр дороо харагдаад удаж бнаа???
2017-10-17