Португалд түймрийн улмаас 31 хүн амиа алджээ
2017-10-17

Португалын төв болон хойд хэсэгт өнгөрсөн амралтын өдөр ойн түймэр дэгдсэн байна. Уг байгалийн гамшгийн уршгаар 31 хүн амиа алдсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Түймрийг унтраахаас олон зуун гал сөнөөгч ажиллаж буй гэнэ.

 

Европын баруун эрэгт ойртон ирж буй “Опелиа” хар салхины улмаас нөхцөл байдал улам хүндэрч байгаа талаар албаныхан уламжлав.

 

Учир нь салхины улмаас түймэр улам хүрээгээ тэлсээр байгаа гэнэ. Түймрийн улмаас 50 орчим хүн шархадсан бөгөөд хэд хэдэн сураггүй алга болжээ. мөн олон тооны иргэд эд материалын хохирол амсчээ.

 

Мөн Португалтай хиллэх Испанийн газар нутагт түймрийн улмаас гурван хүн амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин