Хөдөлмөрийн арбитрчийг томилуулахын хүслээ
2017-10-18

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийн  заалтын хэрэгжилтийг шаардаж МҮЭ-ийн холбоо хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэсэн. Хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулан зуучлагч Б.Довдонбалжир тус хэлэлцээрийн гурван тал болох Засгийн газар, МАОЭНХ, МҮЭ-ийн холбоонд энэ сарын 12-ны өдөр зөвлөмжөө танилцуулсан байна.  Гэвч талууд хөдөлмөрийн зуучлагчийн зөвлөмжийг хүлээж аваагүй санал зөрүүтэй хэвээр байгаа. 

 

Иймд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаад хандаж Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн арбитрыг байгуулж, арбитрчдыг томилж өгөх хүсэлтийг өнөөдөр  хүргүүллээ.

 

МҮЭ-ийн холбооны зүгээс хөдөлмөрийн арбитраар МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч асан М.Чимэддоржийг томилуулах хүсэлтээ байгаагаа уламжилсан байна. 

Эх сурвалж: cmtu.mn

Shuud.mn
Сонин хачин