30 дугаар цэцэрлэг 40 хүүхдийн шинэ байртай боллоо
2017-10-18

 

Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 30-р цэцэрлэгийн дэргэд нэг давхар цэцэрлэгийн шинэ байр ашиглалтад орлоо. Тус цэцэрлэгт дүүргийн 11, 12, 23 дугаар хорооны хүүхдүүд хамрагддаг бөгөөд одоогийн байдлаар 2 хүртэлх насны 60-аад хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй байна. Харин өргөтгөлийн шинэ байртай болсноор дээрх хороодын 40 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой болж байгаа бөгөөд дээр цэцэрлэгийн өргөтгөлийг дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Л.Төмөрчөдөр санаачлан Солонгос улсын буцалтгүй тусламжаар барьж ашиглалтад орууллаа.

 


Цэцэрлэгийн нээлтэд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, БНСУ-ын иргэн, хөрөнгө оруулагч И Жэ ГҮ, Солонгосын иргэдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Гүн Жи Ёл, Баянгол хүүхдийн зуслан ОНӨТҮГ-ын дарга Л.Төмөрчөдөр болон бусад албаны хүмүүс оролцов.

 

Shuud.mn
Сонин хачин