Аарон Рожерсийн мэс засал амжилттай боллоо
2017-10-20

 

NFL-н нүүр царай болсон шилдэг тоглогчдын нэг Аарон Рожерс өнгөрсөн ням гарагт хүнд гэмтэл авсан юм. Грийн Бэй Пэйкерс багийн лидерийн хувьд Миннесота багийн Энтони Барртай мөргөлдөж баруун эгэмээ хугалснаар энэ улирлыг дуустал тоглох боломжгүй болсон аж.

 

Харин өчигдөр түүний мэс засал амжилттай  болжээ. Мэс заслын дараа А.Рожерс өөрийн инстаграм хуудсандаа зургаа оруулж дэмжигчидтэйгээ мэндчилсэн байна.

 

Анх 2005 онд лигт элсэж байсан шилдэг тоглогчийн хувьд 12 жилийн мэргэжлийн замналдаа хамгийн урт хугацааг зарцуулах гэмтэл авсан нь энэ болсон юм. Тэрбээр өмнө нь 2013 оны улиралд мөрөө гэмтээж 7 тоглолт өнжиж байсан удаатай. Харин түүний талаар нэг сайн мэдээ байгаа нь хэрвээ Рожерсийн бие хурдан сайжирвал плейоффын тоглолтуудад оролцох боломжтой гэнэ.

 

Г.Баяраа

 

Shuud.mn
Сонин хачин