Сэтгүүлчдийн эрхийг хангах санамж бичиг байгууллаа
2017-10-23

Гэрэл зургийг MPA.mn

 

Улсын Ерөнхий прокурорын газрын Тамгын газар, Юнескогийн үндэсний комисс, интернэшнль төрийн бус байгууллага хамтын ажиллагааны САНАМЖ бичиг байгууллаа.  Уг санамж бичгийн хүрээнд:


Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэдний эсрэг гэмт үйлдэл, ял шийтгэлгүй үлдэж буй асуудлаарх НҮБ-ын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар прокурорын байгууллагатай мэдээлэл солилцох


Зохих хууль тогтоомжийн хүрээнд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагад холбогдуулан үүсгэсэн хэргийн талаарх мэдээллээр хангах


Сэтгүүлчдийн хууль, эрх зүйн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд чиглэсэн зориулсан сургалт зохион байгуулах зэрэг олон ажлыг талууд хамтран зохион байгуулах юм байна.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин