ГОЁО брэндийн HERDERS төслийн загварууд ГРАН ПРИ шагнал хүртлээ
2017-10-25

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын ноос ноолуурын холбоо, Арьс ширний үйлдвэрийн холбоо хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн–2017” үзэсгэлэн 2017 оны аравдугаар сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд 11 дэх удаагаа амжилттай болж өндөрлөлөө. Энэ жил тус үзэсгэлэнд Гоёо, Говь, Эвсэг, Дархан нэхий, Дархан минж тэргүүтэй салбартаа тэргүүлэгч аж ахуйн нэгжүүд оролцож, нэг жилийн хугацаанд хийж бүтээсэн ололт амжилтаа танилцуулсан байна.

 

 

Түүнчлэн үзэсгэлэнгийн үеэр Монголын арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын шилдгийн шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулж, өргөмжилжээ. Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн, өндөр чанар, загвар дизайнтай бүтээгдэхүүнд гардуулдаг 2017 оны “Шилдэгийн шилдэг бүтээгдэхүүн”-ээр ГОЁО брэндийн HERDERS буюу МАЛЧИД төслийн хүрээнд танилцуулж буй загварууд шалгарч ГРАН ПРИ цом, өргөмжлөл хүртжээ. Мөн “ГОЁО ХХК” зохион байгуулалт, дизайн, соёлч үйлчилгээгээрээ үзэсгэлэнд ирсэн худалдан авагчдын талархлыг хүлээж үзэсгэлэнгийн шилдэг “СТЭНД” шагналыг хүртсэн байна.

 

 

 

Монгол ноолуурын чанарыг дэлхий нийтэд сурталчлах, ноолуурын бэлтгэн нийлүүлэлтийг нутаг бэлчээр, малчин түмэнд ээлтэй, тогтвортой арга замаар хангах, чанартай бөгөөд тогтвортой ноолуур бэлтгэсэн малчдыг урамшуулах тогтолцоог бүрдүүлэхийн төлөө “HERDERS” төслийг ГОЁО компани эхлүүлээд байгаа юм. Энэхүү төслийн гол зорилго нь Монгол ноолуурын үндэс сурвалж болсон нүүдлийн мал аж ахуй, нутаг бэлчээрийг хадгалах, хамгаалах, сэргээхийн төлөө санаачилгатай ажиллаж, малын тоо толгойгоо бэлчээрийн даацад тааруулан маллаж, ноолуурын чанарыг сайжруулсан малчдыг хөхиүлэн дэмжих, ноолуурыг малчдын хоршоогоор дамжуулан бэлтгэх хэлхээг оновчтой зохион байгуулах замаар тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцэх бизнесийн загварыг хөгжүүлэхэд оршиж байгаа аж.  

 

 

 

Shuud.mn
Сонин хачин