Дахин нэг хүний цогцсыг олжээ
2017-10-25

Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр 10.05 цагт дахин нэг хүний цогцсыг олсон гэдгийг ОБЕГ-аас мэдээллээ. Аврагчид үргэлжлүүлэн хоёр хүнийг хайж байна.

 

Ослын голомтод ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан Онцгой байдал, Цагдаа, Зэвсэгт хүчин, шүүхийн шинжилгээ, эмнэлгийн байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.Аврах ажиллагааны хээрийн  штаб 2811 метрийн өндөрт байрлаж, аврагчид 200 метр өргөн, 800 метр орчим урт, ойролцоогоор 160000 м2 талбайд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

 

Өнөө өглөө эрлийн ажиллагааг 07:30 цагт нийт 89 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр эхлүүлжээ.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин