Төмөр зам доогуурх нүхэн гарц нээгдлээ
2017-10-25

 

Толгойт орчмын төмөр замын аюултай бүсээр өдөрт 2500 орчим хүн хөндлөн гарч, ажил, сургуульдаа явдаг аж. Тиймээс иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг 332 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар нүхэн гарц байгуулж, өнөөдөр ашиглалтад орууллаа.

 

Толгойт орчимд байрлах 396 дугаар километрийн төмөр замын доогуур 32 метр урт, бүрэн гэрэлтүүлэг, хяналтын камертай явган хүний нүхэн гарцыг барьж, нээлээ. Мөн төмөр замын аюултай бүсийн дэглэмийг сахиулах үүднээс 300 метр урт бетон хашааг барьсан байна.

 

Б.Энэрэл

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ДАРВААН ХАР ХООГДОХООСОО ОМНО ХЭДЭН ТОГРОГ ХИЙЛЭЭ
2017-10-26