Террористуудын хяналтад байсан Марава хотыг чөлөөллөө
2017-10-26

Филиппинийн хойд хэсгийн 200 мянган оршин суугчтай Марава хотыг өнгөрөгч тавдугаар сарын эхээр террористууд эзлэн авсан билээ. 

 

 

Тэгвэл армийнхан таван сарын дараа Марава хотыг 100 хувь чөлөөлсөн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Хотыг чөлөөлөх тулааны үеэр гэмгүй 1000 орчим иргэн амиа алдахаас гадна Марава хотноо дахин хүн амьдрах боломжгүй болжээ. Учир нь армийнхан хотод бүгэж буй террористуудын байршилд агаараас цохилт өгч байсан юм.

 

Филиппинийн Ерөнхийлөгч Родриго Дутерте  өнгөрсөн есдүгээр сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоныг эх орондоо айлчлах үед тусламж хүссэн билээ. Тусламжийн хүрээнд АНУ-ын тусгайгийнхан Марава хотоос агаараас цохилт өгсөн юм.

 

Чөлөөлөгдсөн бүс нутгуудад ажиллаж буй хэвлэлийнхэнд хотын сүйдсэн барилга байгууламжийн зургуудыг нийтийн хүртээл болгожээ.

 

Хотын нийт барилга байгууламжийн 90 хувь нь сүйдсэн боловч иргэд террористуудын хяналтаас чөлөөлөгдсөндөө талархаж, армийнханд хүндэтгэл үзүүлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин