Натасия Мальте: Харви Уэйнштэйн намайг хүчирхийлсэн
2017-10-26

Жүжигчин, загвар өмсөгч Натасия Мальте өчигдөр хэвлэлийн хурал хийж, АНУ-ын “Weinstein Co” компанийн үүсгэн байгуулагч, продюссер Харви Уэйнштэйнийг өөрийг нь хүчирхийлсэн хэмээн мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” сайт уламжлав.

 

 

Натасия Мальте “Elektra” болон “Big Momma 2” кинонд Харви Уэйнштэйнтэй хамтран ажиллаж байжээ.

 

Өдгөө 43 настай жүжигчин “Лондон хотноо 2008 онд зохион байгуулагдсан “BAFTA” шагнал гардуулах ёслолын дараа тэрбээр намайг зочид буудалдаа ярилцах хэрэгтэй байна хэмээн дуудсан. Дараа нь хүчирхийлсэн. Энэ хэргээс хэдэн өдрийн дараа тэрбээр надтай уулзах гэж ирэхдээ уран бүтээл дээр хамтран ажиллах сайн тавьсан” хэмээн хэлжээ.


Харви Уэйнштэйнийг тойрсон бэлгийн хүчирхийллийн дуулиан улам хүрээгээ тэлсээр байна.

 

Холливуудын нэрт жүжигчин Кэйт Бэкинсэйл  Анжелина Жоли, Гвинет Пэлтроу, Асиа Аргенто, загвар өмсөгч, залуу жүжигчин Кара Делевинь нар Харви Уэйнштэйнийг бэлгийн дарамт үзүүлж байсан хэмээн мэдэгдээд байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ert helehgui jasan mongiig ideed tag baisanbizdee odoo yund dugraav
2017-10-26