“Эрдэнэт”-ийн өвлийн бэлтгэл 92 хувьтай байна
2017-10-26

 

Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд намар өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний биелэлт 92 хувийн гүйцэтгэлтэй байна. 
Нийт 23 цехээс 18 нь өнөөдрийн байдлаар өвөлд бэлэн болжээ. Харин цаг хугацааны байдлаас шалтгаалсан 10 гаруй төрлийн ажил хүлээгдэж байгаа аж. 



Баяжуулах фабрикийн Хаягдлын аж ахуй нь үйлдвэрлэлийн онцгой обьект учраас өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг тусад нь боловсруулан ажлын комисс ажиллаж байна.  Шүүрлийн сувгийг цэвэрлэх ажлыг Мон-Энерго компани гүйцэтгэж байгаа ба хүйтрэхээс өмнө дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. 



Эхний хорь хоногт үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100 аас дээш хувиар давж биелэв. Тухайлбал: 
уулын цул гаргалт 103,6 хувь, хөрс хуулалт 110,9 хувиар биелж, хүдэр боловсруулалт 5000 тонноор давж биелсэн байна. 
Хүдэр дэх зэсийн агуулга 0,49, молибден 0,0186 хувьтай байсан бол металл авалт 88,9 хувь, молибден 54,3 хувийн бодит гүйцэтгэлтэй байв. 


Эрдэнэт үйлдвэр 139 тонн зэс зэсийн баяжмалд, 77 тонн молибденийг молибдений баяжмалд төлөвлөснөөс илүү үйлдвэрлэсэн байна. 


Мөн чанарын бүх үзүүлэлтүүд давж биелсэн байна.

Shuud.mn
Сонин хачин